blog image

Төрсний дараах сэтгэл гутралаас эхнэрээ яаж хамгаалах вэ

2021-01-07 17:55:52

Эхнэр чинь ууртай байвал хэтэвч картаа өөдөөс нь шидээд зайгаа ав гэх хошигнол ор үндэслэлгүй зохиосон үг биш шүү аавууд аа. Эдгээр шинжүүд эхнэрээс тань гарч байвал яг таны хайрт төрсний дараах хямрал дунд төөрөлдөж гацсан байна. 

Эмэгтэйчүүдийн даавар болох эстроген болон прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин буюу аз жаргалын гормон болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг. Улмаар амаржсан эхчүүд амархан сэтгэлээр унаж эхэлдэг байна. 

Серитонин дутагдах үед хүнд гуниглах, айх, ганцаардах, хоолны дуршил ихсэх, буурах, нойргүйдэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг бол неоадерналин дутагдах үед анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, мартах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Харин дээрх шинжүүд нь 2-3 долоо хоног ба түүнээс дээш хугацаанд үргэлжилдэг. 

       - Унтаж амарч чадахгүй, нойронд муу болох

       - Чи яачихаа вэ гэдэг үгэнд гомдож уйлах

       - Ээж аав, нутаг усны дуу сонсоод, өрөвдөлтэй кино драма үзээд уйлах.

       - Шалтгаангүй уурлаж, тунирхалын үгс чулуудах

       - Өөрийнхөө гаднах үзэмжийг голох

       - Ганцаараа байхыг илүүд үзэх

       - Хий юмс сонсож, харах

       - Танд болон хүүхдэдээ санаанд оромгүй байдлаар хандах

       - Юу ч хийх хүсэлгүй болох гэх мэт тоочоод байвал зөндөө илрэх болно. 

За ингээд шинэхэн, хуучин бүх аавууддаа зориулж  төрсний дараах сэтгэл гутралд орсон эхнэртээ хэрхэн тусалж, эргээд хэвийн амьдралд нь оруулах энгийн аргуудыг мисс ээж зөвлөе. 

       - Хамгийн эхэнд сэтгэл гутрал, хямрал гэж юу болох талаар бага сага мэдлэгтэй байх. Интернэтээр бичээд хайхад л та мэдэх болно. Яагаад байгааг нь мэдэхгүй байж түүнд яаж туслах билээ.

       - Дөнгөж төрсөн эхнэртээ бүхнийг даатгаж болохгүй. Тийм ээ та ч бас өглөөнөөс орой хүртэл ариллаж ядарч байгаа ч төрсөн нялх биетэй хүний хажууд таны бие өөр шүү дээ. Гэр орны ажилд нь туслаж, хүүхдээ өсгөлцөхөд гар биеэ оролцох хэрэгтэй .

       - Өөртөө сэтгэл хангалуун ямар ч эмэгтэй төрснийхөө дараа эргээд хуучин хэвэндээ орхыг хүсдэг. Тиймээс түүний таргалж, турсан, гаднах үзэмжний талаар үргэлж сайхан үгс чихэнд нь хэлж байгаарай. 

       - Бүтэн нойртой хонож үзээгүй, бүлээн хоол идэж чадахгүй байгаа эхнэртээ өдөржин юу ч хийсэнгүй, гэр орноо цэвэрлэсэнгүй гэх хатуу үгийг бүү хэлээрэй. 

       - Хамгийн сайн найз нь байгаарай. Хүн хэнд ч хэлж чадахгүй байгаа сэтгэлийн гүн дэх нандин зүйлсээ найздаа л уудалж гаргадаг. Тиймээс эхнэрийнхээ нөгөө тал болж үргэлж үгийг нь сонсоход болно. 

      - Хүүхдээ авч эхнэрээ өөртөө цаг гаргахад нь туслаж байгаарай.

      - Хайр халамжаа 200% дахин нэмэгдүүлэх.

      - Ямар ч үед биеэ барьж түүнд буулт хийж өгөх.

      - Өдөр бүр түүнтэй өдөрт болсон зүйлсийн, хүүхдийнхээ хэрхэн өсч торниж байгаа тухай гээд ярилцах.

      - Гэнэтийн бэлэг барьж баярлуулаарай

      - Өөртэйгөө ярилцах орон зай, цаг хугацааг нь байнга өгч байгаарай. 

Жил бүр нялх биетэй эмэгтэйчүүдийн дунд төрсний дараах хямралд орсоноор сэтгэцийн гүн эмгэгтэй болж амиа хорлох явдал ихэсч олон нялх үрс өнчирч үлдэж байна. Энэ бүхэн манай гэр бүлд тулгарахгүй гэж хойрго, хэнэггүй хандаж болохгүй. Хүсвэл хамтдаа гэр бүлийн сэтгэл зүйчид хандаж асуудлуудаас гарч болно.Хүн өөрөөр өөртөө эзэн ч үргэлж хэн нэгний хайр халамжинд дэмжигдэж ямар ч хямралыг давж туулж чадна. Тиймээс бүх аавууд ямар ч үед эхнэрийнхээ сэтгэл санааг өргөж, хамгийн сайн найз нь байгаарай. 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

1 Сэтгэгдэлтэй
  • Tuul
    Аавуудын сэтгэл гутралыг илрүүлэх арга зүй, тест байдаг уу?