blog image

Аав болоход бэлэн үү?

2020-11-02 22:46:28

Саяхан аавын хүү байсан ч одоо хүүгийн, охины аав  болох гэж буй танд Мисс ээжүүдийн зүгээс баяр хүргэе !

Хүүхэдтэй болоход  ганцхан ээжүүд төрөх бэлтгэлээ хийдэг гэж бодож байна уу. Аавууд ч бас үүнд бэлдэх хэрэгтэй. Хамгийн их догдлол, сандрал, айдас түгшүүрийг дотроо нууж байдаг ирээдүйн аавууддаа хэрхэн сайн аав болоход тань тусалъя. 

1. Хамгийн сайн найз байгаарай. Хайртай бүсгүй тань жирэмсэн гэдгээ хэлэх тэр нандин мөчид түүний хамгийн сайн найз шиг хэнээс ч илүү баярлаж, баяр хүргээрэй. Энэ бол хамгийн аз жаргалтай үе. 

2. Халамжит найз залуу. Хөл хүнд гэдгээ мэдсэн хайрт нь одоо хошуугаа унжуулаад эхэлсэн үү. Тийм ээ яг одооноос эхлээд түүнд ямар их хайртайгаа мэдрүүлээд өг. Эмэгтэй хүн жирэмсэн болоод төрөх үе хүртлээ яг л хүүхэд шиг эрхэлж, тэдэн шиг аашилж амархан туньж гомдох болно. Дулаахан хувцаслахад нь туслаж, эрүүл амин дэмээр баялаг хооллоход нь, амар тайван нойрсоход нь анхаараад байж дээ. 

3. Мэдлэгтэй аав. Мэдээж эхнэртэйгээ хамт эмнэлэгт эход харуулах, жирэмсний хяналтанд хамтдаа үзүүлж бүх үеүдийг нүдээрээ харж байгаа ч интернэт орчин болон ном хэвлэлээс жирэмслэлтийн тухай уншиж мэдэх нь хайртаас чинь ирэх гомдлуудад унахааргүй хамгаалалт мөн мэдлэг болон үлдэх болно. 

4. Хүүхэдтэйгээ ярилцах.  Гэр бүлийн хамгийн эрүүл харилцаа бол ярилцах. Ялангуяа хайртай үрээ хэвлийд байхаас эхлэн өдөр бүр ярилцаж заншаарай. Энэ нь хүүхдэд тааламжтай мэдрэмж төрүүлэхээс гадна халуун дотно гэр бүлийн уур амьсгалын эхлэл юм шүү. 

5. Муу зуршлуудаасаа салах.  Өндөг шиг өөгүй хүн гэж үгүй. Амьдралын хэв маягаас шалтгаалсан хорт, муу зуршлууд танд бий бол яг одоо тэр зүйлүүдээс татгалцаж салаарай. Хүүхэд амьдралыг ээж ааваараа төсөөлж, үлгэрлэж хардаг. Тэдэнд эрүүл сайхан амьдралыг өгөхийн тулд яг одооноос эрүүл мэнддээ анхаарч, зөв хэв маягийг гэртээ бий болгоорой. 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

2 Сэтгэгдэлтэй
  • Аав
    Сайн байна уу? Тийм ээ. Яг таны хэлсэн шиг догдолж, сандарч байна. Мөн үүнийгээ ч найз нөхөд гэр бүлийнхнээсээ нууж аль болох хэвийн байгаа юм шиг харагдахыг хичээж сууна. Энэ үед таны дулаахан үгсээр дүүрэн нийтлэлийг уншаад үнэхээр сайхан байлаа. Баярлалаа.
  • sssss
    Good