blog image

НӨХӨР БОЛОХООСОО ӨМНӨ ЭНЭ ГУРАВТ ХАРИУЛЧИХ УУ?

2020-11-07 14:59:51

 Та хайрлаж дурлаад, энэ бүсгүйгүй л бол амьдрал утгагүй мэт санагдаж байна уу? Өдрийн бодол, шөнийн зүүд болсон хайрттайгаа насан туршдаа нэг ч алхам холдомгүй хамт баймаар санагдсаар уу? Гэхдээ би энэ асуултуудыг тавихгүй ээ, юу ч гэж хариулсан бай, энэ гэрлэх шалтгаан биш. Зүгээр л ДУРЛАЛ. 2019 оны байдлаар таван гэрлэлт тутмын нэг нь салж байгаа харамсалтай статистик гарсан байдаг. Салалтын шалтгааныг

Нэгдүгээрт: гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл ойлголцлын асуудлууд  

Хоёрдугаарт: гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа

Гуравдугаарт: хол зай зэргээс үүддэг гэж үзэж байгаа ч үнэндээ гэр бүл төлөвлөлт буюу гэр бүл болоход бэлэн байгаагүйтэй  холбоотой.

            Гэрлэлт бүтэмжтэй байхын үндэс нь хосууд гэрлэлтэд бэлэн байх явдал. Та өөрөөсөө “би гэрлэлтэнд бэлэн байна уу?” гэж асууж үзсэн үү? За энэ тухай хэдүүлээ ярилцацгаая.

Ээж эсвэл аав болоход бэлэн байх дараах хэдэн шалгуур байна. Үүнд:

  1. Та хувь хүн болсон уу?

Гол шалгуур гэж хэлж болно. Та санхүү, оюун санааны хувьд хэнээс ч хараат бус болж чадсан уу? Гэсэн үг. Тийм бол хамгийн эхний хамгийн том асуудал шийдэгдлээ гэсэн үг.

 

  1. Та залуу насны ааг амтаа хэр мэдэрсэн бэ?

Энд салалтын голлох шалтгаан бий. Ганц бие, биеэ даасан амьдрал сайхан шүү дээ. Үүнийхээ амтыг мэдрэх хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ наргиж цэнгэж, амралт зугаалганд явж, эрх чөлөөгөө бүрэн мэдэр, тэр ч бүү хэл төрөл бүрийн шоунд явж, сексийг хүссэн төрлүүдээрээ нь хийж үз. Үүнийг бүрэн мэдрэхгүй гэр бүл болох нь хүүхэд насандаа эрхэлж үзэлгүй өсөхтэй адил. Дараа нь гэр бүл болсон хойноо энэ бүхнийг нөхөж хийх гэснээс болж салах нь их байдаг. Иймд үнэхээр шоудаж ханасан үедээ л гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох тухай бодсон нь дээр. Учир нь нэгэнт гэр бүлтэй болсон бол таны хувийн орон зай яалт ч үгүй хумигдана. Юун долоо хоног бүрийн баасан. Та 14 битгий хэл сард нэг л гарах боломж олдоно. Үүнээс ихэдвэл үр хүүхэд, эхнэр эсвэл нөхөрт чинь асуудал үүснэ, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болно. Хүүхдийн хүмүүжилд ч хортой.

 

  1. Та хэдтэй вэ?

Үнэндээ яг гэрлэх нас гэж хатуу тогтоосон нас байхгүй ч ганц бие амьдарлын сайн сайхныг хангалттай амталсны дараа. Гэр бүл хүсэмжлэх мэдрэмж төрөх бас энэ л хүнийг өөрийн орон зайдаа оруулах хэрэгтэй гэсэн тэр л үе. Ихэнх дээ 30 гарч байж л шоу ханадаж ханадаг шүү.

 

  1. Та амьдралдаа нэг болон түүнээс олон хүн оруулж ирэхэд бэлэн үү?

Хувийн орон зай чинь таны төсөөлснөөс ч их багасна. Та ганцаараа бие засаж ч чадахгүй болтол багасна. Гэр бүлд зөвхөн эхнэр, нөхөр хоёр байх нь хангалтгүй учир хүүхэдтэй болно. Нэг хоёр настай хүүхдээ орхиод 00-д хаалгаа хаагаад сууна гэж байхгүй шүү дээ. Иймд энэ бүхэнд бэлэн байх хэрэгтэй.

 

  1. Та нас тогтсон хэв маягаар амьдрахад бэлэн үү?

Та хамаатныхаа ах, эгчийн сайхан дулаахан уур амьсгалтай гэр бүлийг санаж байна уу? Тийм гэр бүлийг хараад тийм гэртэй болохыг хүсэх мэдрэмж төрж байсан уу? Тэгвэл та гэр бүлтэй болоход нэг алхам ойртжээ.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

1 Сэтгэгдэлтэй
  • Хүргэн хүү
    Хөөх яг загтнасан газар маажих шиг боллоо. Би 25 тай арай л болоогүй юм байна аа. Одоо болтол үзээгүй, амтлаагүй юмнууд байна аа.