Хумсны эмчилгээний уг түрхлэгүүдийг тогтмол хэрэглэснээр гэрийн нөхцөлд хумсаа эрүүлжүүлж эмчлэх зориулалттай. Бүгд өөрсдийн ашиг тустай үйлчилгээтэйгээс гадна, бүгд хумсанд бүх тэжээлийг өгөх мультивитаминыг агуулдгаараа давуу талтай.
Ягаан: Нимгэрсэн хумсыг хатууруулж бэхжүүлнэ.
Бүдэг ягаан: Амархан сэтэрдэг хумсанд хэрэглэнэ
Цэнхэр: Хорт хүчлүүдийг саармагжуулан, хумсны мөөгөнцрөөс сэргийлнэ. Байнга хумс хийлгэдэг хүмүүс хэрэглэх ёстой.
Улбар шар: Хумс мэрэлтийн эсрэг үйлчилгээтэй. Гашуун амт нь өдрийн туршид хумсанд үлдэнэ. Дахин хумсаа амандаа хийх дуршлыг бууруулж, хорт зуршлыг арилгана. Гаж нөлөөгүй бүх насныханд тохиромжтой.
Нил ягаан: Хатаж хуурайшсан хумсыг тэжээлээр хангаж эмчилнэ. Хумсны давхарга хуулрах үед хэрэглэнэ.
Шар: Маш хүнд гэмтэлтэй хумсыг эмчилнэ.