blog image

Жирэмсний 10 дах долоо хоног

2020-10-23 14:37:09

Хөөрхөн минь баяр хүргэе. Та эрсдэлтэйд тооцогддог жирэмсний эхний 3 сарыг амжилттайгаар даван туулжээ. Энэ долоо хоногоос эхлэн үр хөврөл байхаа больж ураг хэмээн нэрлэгдэх болно.

Хүүхэд тань зогсолтгүй өсөж гэдэс мэдэгдэхүйц томорсон байгаа байх. Зарим эхчүүдэд гэдэстэлэгдсэнтэй холбоотой гэдэсний булчингаар чилж, өвдөх зовиур илэрдэг.

Ургийн өсөлт

Ураг ойролцоогоор 3,1 – 4,2 см, 2 – 5 гр хэмжээтэй болжээ.  Ураг тасралтгүй эрчимтэйгээр өсч, хөгжсөөр  жижигхэн дүр төрхөө олжээ. 3 долоо хоногийн дараа гэхэд хэмжээ нь хоёр дахин томорно. Түүний бяцхан зүрх ,  таны зүрхнээс хоёр, гурав дахин хурдан цохилж байна. Мөн гарын үе, яс, мөгөөрс нь бүрэлдэж байгаа. Бүх чухал эрхтнүүд нь гүйцэт бүрэлдэж, удахгүй ажиллагаанд оржэхлэх нь ээ. Хумс, үс нь ургаад  эхэлсэн.

Ургийн өсөлт:

  • Ургийн зүрх, уушиг, бөөр, тархи, гэдэс бүрэлдэн бий болж байгаа ч  үйл ажиллагаа явуулжэхэлж байгаа
  • Хуруугаа нугалдаг болсон
  • Хөмсөг ургаж эхэлсэн
  • Бараг л бүх үе мөч, булчин бүрэлдэн бий болсон учир усан дотроо хөвж, хөдөлж байгаа

Ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Ядрах
  2. Үтрээнээс гарах цагаан юм ихэсэх
  3. Хөл хавиар бараан цэнхэр өнгийн венийн судаснууд тодрох

Зөвөлгөө

Сэтгэл санаа тогтворгүй байгаа хэдий ч та тайван, сэтгэл санаагаар өөдрөг байх нь жирэмсний явцболон төрөх явцад хамгийн чухал.  Ургийн эрт үеийн хромосомын эмгэг тодорхойлох эхо оношилгоонд11-13 долоо хоног 6 өдөртэйд хамрагддаг тул хугацаагаа сайн тооцоолж, хамрагдаарай.. Мөн хоёролтест өгөхөө мартаагүй биздээ.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй