blog image

Болзоот залуутайгаа секс хийхээ хойшлуулах дүрмүүд

2020-11-13 10:25:48

 

Та хоёр аль аль нь нас биенд хүрсэн залуус ч гэлээ, харилцаагаа төгс, аажим аажмаар үргэлжлүүлье гэж бодож байвал яаран бүү оронд ороорой. Гэхдээ 25-аас дээш насныханд өдөр бүр, эсвэл долоо хоногтоо дор хаяж 2-3 удаа уулзаж байгаа бол нэг сар сексгүй байхад хангалттай. Харин хосууд тийм ч гал халуун биш бол бүсгүй минь та юунд ч яарах хэрэггүй. Хэчнээн удаа залуу чинь дотносохыг хүссэн ч та өөрөө бэлэн биш байгаа бол цаг хугацааны шалгуурыг түүнд үлдээ. Залуу ч гэсэн үнэндээ чамд татагддаг бол улам чамайг гэж яг л ангаа барих гэж байгаа мэт анчин шиг тэмцэх болно. Ингэж олсон олз илүү амттай, илүү нандин, илүү удаан үргэлжилнэ. Ингэж хүлээлгэхдээ бас аргагүй байдалд орохгүй байх чухал. Эвгүй байдалд орохгүй хэдэн дүрмийг бичээд аваарай.

  1. Хоёулхнаа байхдаа хэт удаан үнсэлцэж болохгүй. Харин илүү их сонсож, түүнийг таньж мэдэхийг чухалчлаарай
  2. Шөнө, оройн цагаар нэгнийдээ орох хэрэггүй. Уулзсан, орой хүртэл хамт байсан энэ л одоохондоо хангалттай.
  3. Хамт хонохгүй. Зүгээр л тэврэлдээд хэвтэнэ гэж ярьдаг ч үнэндээ бие биедээ татагдсан хосууд зүгээргүй л байдаг шүү дээ. Үнэхээр залуу чинь чамайг хүндлээд тэврээд хоносон ч урамгүй байх болов уу?
  4. Олон нийтийн газар дотно бай, учир нь ямар ч асуудал даамжрахгүйн дээрээс залуу тань өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ.

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй