blog image

Хатуу хөл хорионы хайр дурлалаа хуваалцах уу?

2020-12-07 17:30:13

Өнөөдөр 2020 оны Арван хоёрдугаар сарын 7ны өдөр. Ковид 19-тэй танилцаад бүтэн нэг жил болжээ. Алдаг оног ажил, сургуульдаа яваад, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр ... Хэдүүлээ энэ жил ямар өөрчлөлтөд орсноо хуваалцах уу?  Би ч яахав ажил, гэр, хүүхдүүд гэсээр байгаад ганц ч хүнтэй танилцсангүй, ганц ч болзоо хийсэнгүй оноо дуусгах шив. Харин миний найз ковидын ачаар хайр сэтгэлтэйгээ учирчээ. Маш завгүй ажлаас өөр зүйл мэддэггүй тэрэнд маань карантин жаахан ч гэсэн зав өгч, ууланд алхаж яваад өөртэйгөө ижилхэн их сургуулийн багштай учирчээ. Хоёул хичээлээ онлайнаар орчихдог тул бие биедээ зориулах цаг ихэсч, дотносох хугацаа ч маш их байсны ачаар 40 хүртлээ ганц бие явсан хүмүүс нэг гэрт орчихсон шүү. Энэ хоёрын хувьд Корона вирус ач тусаа өгчээ.

            Тэгвэл бас нэгэн өөр түүх. Коронагаас өмнө тиндерээр танилцсан хосууд. Залуу  Америкт ажилладаг, охин Хятадад сурдаг. Тэд энэ зун Монголдоо уулзаж, ирээдүйгээ маш гэгээлгээр ярин танилцсандаа үнэхээр баярладаг байж. Уулзах мөч нь хором хормоор ойртох бүрт баярлан догдолцгоож байтал “Hi I am Covid-19, lock down ha ha ha” . Тэд уулзаж чадсангүй. Бүсгүй Монголд ирсэн тул найз нөхөдтэйгөө уулзаж, ажил төрөлд орж, өмнөх шигээ чатлах завгүй боллоо. Харин залуу хардаж, сэрдэж, хүлээсээр залхсан даа, бүгдийг дуусгахаар шийдэв. Ингээд л уулзаж чадалгүй саллаа даа хэмээн Америкт ажилладаг найз минь яриад энэ өвчиний үеэр хосуудын харилцаанд ямар өөрчлөлт гарав, юу болсноо хуваалцаач гэсэн юм. Юу болсон талаараа сэтгэгдэл хэсэг дээр үлдээгээрэй


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

1 Сэтгэгдэлтэй
  • Jaagii
    Sxan niitlel bnaa. Minii ene bichseng ter min olj unshixgui ch yagad ch yum setgelee ongoilgomoor sanagdlaa. Bi mgld nuxurteigoo amidardag bid xuuxedtei bolj chaddaggui bailaa. Xurimaa xurtel xiij, tusdaa garad xechneen az jargaltai bsn ch xuuxedgui tul bi urgalj aashilj uurladag bsn. Ter maani nada unexeer xairtai ogloo bosoxod unsej sereegeed nadad chi l bxad bolno geed ugloonii tsai xiij ugood erxluuldeg bsn. Getel bi neg l tolgoi ergeed salaad oor xuntei suusan. Muuxai dursamj uchraas delgeruulj yarimaargui bn. Odoo bi neg oxintoi, nuxurtoo xairgui emegtei. Unnux nuxur min urgelj zapgaj sanaa tavidag. Bi guigeed ochnoor baivch xze ch xuuxdee unchruulj chadku. Zugeer l zurx setgeldee nandignaj yaviidaa. Xairtai shu anxny amidral, anxny xani min