blog image

Нүүр зөв угаах зөвлөмж

2021-02-04 18:20:04

Арьс арчилгааны хамгийн чухал зүйл бол нүүр цэвэрлэгээ шүү дээ. Тэгвэл заримдаа бидний алддаг, тоохгүй орхидог хэдэн зүйлийг сануулъя аа. Хэрхэвч мартаж болохгүй шүү. 

ЭНГИЙН САВАНГААР УГААЖ БОЛОХГҮЙ
Ердийн саван маш өндөр pH агуулдаг тул нүүр угаахад тохиромжгүй. Гар угаах зориулалттай саван арьсны хамгаалагч давхаргыг устгана, хэт хуурайшуулна ба арьс таталдах таагүй мэдрэмж төрүүлнэ. Тиймээс тусгай зориулалтын хөөсөн цэвэрлэгчээр угаана. Эдгээр саван нь арьсыг гэмтээхгүйгээс гадна өөр, өөрийн гэсэн нэмэлт коллаген, гиалурон, витаминууд гэх зэрэг найрлагатай тул нэг сумаар 2 туулай харвалаа л гэсэн үг

ЦЭВЭРЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ ХЭРЭГЛЭЭРЭЙ

Нүүр цэвэрлэгч браш -  энэ бол өдөр тутмын арьс арчилгааны зайлшгүй хэрэгтэй нэг хэсэг. Брашиндаа нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнээ түрхээд 1 минутын туршид нүүрэндээ иллэг хийгээрэй. Ингэснээр чи бохирдол, нүүрний будгийн үлдэгдэл, үхэжсэн эсүүд, мөн арьсны нүх сүвийг цэвэрлэнэ. Түүнээс гадна арьсыг тусгай брашаар цэвэрлэснээр царай илүү гэрэлтсэн харагддаг. 

ТОНИК ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
Арьс арчилгааны хоёрдугаар алхам бол тоник юм. Тоник ердийн бүтээгдэхүүний цэвэрлэж чадаагүй бохирдлоос ангижруулна, мөн гүн нэвчиж цэвэрлэдэг тул нүх сүвийг агшаана, арьсны pH-г тэнцвэржүүлнэ ба арьсыг бэлдмэл эсвэл тос түрхэхэд бэлдэнэ. Тоникийг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд арьсыг арчина. 

ХАЛУУН УСААР УГААЖ БОЛОХГҮЙ
Халуун ус хэдийгээр таатай мэдрэмж төрүүлдэг ч нүүрээ хэзээ ч халуун усаар угааж болохгүй. Ялангуяа цоргоны халуун ус арьсыг хэт хуурайшуулдаг тул нүүрээ өрөөний хэмийн усаар угаагаарай. 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй