blog image

 Ганц бие амьдралаа хайрлах 5 шалтгаан

2022-01-02 15:21:09

Хүүеээ энэ ондоо хостой болно гэчихсэн зорилт тавиад сууж байгаан биш биз хөөрхөн өө? Заримдаа хосуудыг харахаар гоё харагддаг л юм. Гэхдээ сив сингл байх үнэхээр күүл шүү. Доорх таван шалтгаан бол нуль туршлага, харьцуулалтнаас гаргасан шинжилгээгээр батлагдаж, хуулиар нотлогдсон зүйл шүү кякя \joke\

  1. Чиний аз жаргал чамаас л хамааралтай
    Тиймээ, ганц бие байхдаа юу хүссэнээ хийж болно. Өөрөөсөө гадна өөр хэн нэгэнд санаа тавих шаардлагагүй. Хоол хийж идсэн ч тэр, дуртай цамц, шоортоо өмссөн ч тэр “Түүнд ямар санагдаж байгаа бол?” гэсэн бодол танд тээр болохгүй. Өөрт тань л таалагдаж байвал болох нь тэр. Нэг бодлын бие махбодын ч, сэтгэл санааны ч хувьд эрх чөлөөтэй байдаг хүмүүс бол “single”-чүүд. Хаашаа явж, хэнтэй уулзаж, юу хийж яваагаа заавал хэн нэгэнд илтгэх албагүй болно. Бүрэн бие даасан эмэгтэйчүүд ч найз залуутай болохоороо түүнээсээ бага болов хамааралтай болж эхэлдэг. Өөрөө ч мэдэлгүйгээр шүү. Харин ганц бие бүсгүйчүүд өөрийнхөө эрх ашиг, сонирхолд л тулгуурлан бүхнийг сонгох боломжтой байдаг.Баярлах гуниглах бүх зүйл зөвхөн чамаас л шалтгаална. Хэн ч чамд халдаж зүрхлэхгүй

Ганцаараа хийж болох хөгжилтэй зүйлс:
1. Хоббигоороо ямар нэг клубт элсэх. Кино үзэх дуртай юу? Тэгвэл кино фанатуудтай нэгдэж үз. Шүлэг зохиох сонирхолтой бол утга зохиолын бүлгэмд элс. Та шинэ хүмүүстэй танилцаж тэднээс урьд нь мэддэггүй байсан олон зүйлийг мэдэж авах болно. Мөн цаг заваа өөрийнхөө үнэхээр дуртай зүйлд зарцуулж байгаагаа мэдрэх сайхан шүү дээ.
2. Шинэ зүйл сур. Испани хэлтэй болохыг үргэлж л хүсдэг байсан бол энэ хүслээ биелүүлэх боломж яг одоо танд байна. Учир нь та найз залуутай болчихвол сургалтанд төдийлөн цаг зав гаргаж чадахгүй болох болно.

  1. Өөрөө өөртөө цаг зав гаргаж чадна
    Ганц бие байх бол өөртөө бүрэн дүүрэн “хүртээлтэй” амьдрах боломж юм. Үдшийг ганцаархнаа өнгөрөөж, хундага дарс шимэнгээ дуртай номоо унших, эсвэл хөөстэй ваннан дотор анхилам үнэртэй лаа тойруулж тавьчихаад юм бодонгоо удаан хэвтэнэ. Бүтэн өдөржин дэлгүүр хэсчихээд шинэ хувцсаа өмсөөд гарч шоудлаа гэхэд хэнд ч илтгэх шаардлагагүй.

 зэрэг нэг төрлийн “бясалгах” зай хостой хүмүүст хомс байдаг. Учир нь цагийн хуваарийн завсар болгоныг хостойгоо өнгөрүүлэх мөчүүд эзэлчихдэг тул та ганц бие байгаа дээрээ өөртэйгөө сайн ярилцаж байгаарай. 

  1. Найзууддаа гаргах зав ихтэй болно
    Нөхөрт гарсны дараа гэр бүлээ нэгт тавих нь зүй ёсны хэрэг. Тэглээ гээд найзуудаасаа мэдээж холбоо таслахгүй уулздаг байх боловч бүсгүйчүүдийн нөхөрлөлийн дунд өчүүхэн ч атугай ан цав үүсч, хөндийрч эхэлдэг нь маргашгүй үнэн. Найзуудтайгаа байх цагаас хумслан найз залуутайгаа байх хэрэгтэй болдог учраас тэр. Эхэндээ бид иймэрхүү өөрчлөлтийг юман чинээ боддоггүй ч, хэсэг хугацаа өнгөрсний дараа найзуудаараа хийж болох байсан олон зүйлээс татгалзснаа анзаарах болно. Тиймээс ганц бие байна гэдэг бол нөхөрлөлдөө анхаарлаа хандуулах боломж юм!
  2. Энэ үедээ л карьераа өсгө
    Амьдралд бид маш олон зүйлийг зэрэг зохицуулж, бүгдэд нь ижил тэнцүү анхаарал хандуулах шаардлагатай болдог. Тэднээс нэг нь байхгүй үед, та өөрийнхөө эрч хүчийг бусдад нь арай илүү хуваарлиж чадна. Тиймээс хайр дурлалгүй амьдралд та карьер, хөгжил дэвшилдээ санаа тавьж, тушаал дэвших, эсвэл шинэ бизнес эхлүүлэх, ном бичиж хэвлүүлэх зэрэг цаг зав их шаардсан ажлуудыг амжуулж болно. Ганц бие байгаа тань карьераа өсгөх боломж ч юм билүү?

 

  1. Жинхэнэ хайртайгаа учрах боломж

Гэр бүлээс гадуурх харилцаа маш их байдаг. Өөр хэн нэгэнд үхтлээ дурласан ч гэр бүлээ орхиж чадахгүй сэтгэлийн шаналалд орсон хүмүүс танил дунд чинь байдаг л биз дээ.  Харин манай синглүүд ганцаардлаа гээд хэзээ ч дассан хэн нэгэнтэйгээ гэрлэж, эсвэл төлөвлөгөөгүй хүүхэдтэй болоод суудаггүй. Тэд үнэн зүрхнээсээ дурласан хүнтэйгээ учрах хүртлээ ганц бие явдаг. Хамгийн гоё нь хэзээ ч, хаана ч таалагдсан эртэйгээ ямар ч гэм буруутай байдлыг мэдрэхгүйгээр танилцаад авах боломж зөвхөн ганц бие бүсгүйчүүдэд бий.

 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй