blog image

Хайртай хүнээ хэрхэн мартах вэ?

2022-10-01 19:09:13

Харилцаа дууссаны дараа хэн нэгнийг мартах хэцүү байдаг. Үргэлж бодогдоод дотор давчдаад, утсаа байн байн хараад л нэг тийм онцгүй мэдрэмжүүдийг удаан амсмааргүй л байгаа биз дээ? Мартах хэцүү, гэхдээ аль болох хурдан хугацаанд хэвийн амьдралдаа орж, эрч хүчтэй ганц бие амьдралдаа эргэн очих хэрэгтэй. Үүний тулд зөв аргуудаас суралцаад аваарай.

Хүлээн зөвшөөр

Мартахын тулд хамгийн эхний алхам бол бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр бүтэхгүй харилцаандаа тавих итгэл найдвар, хоосон хий мөрөөдлөө толгойноосоо авч хаяна. Хэчнээн ярихыг, уулзахыг хүссэн ч өөрийн оюун ухаанаараа сэтгэл зүрхээрээ захираарай.

Зүгээр гар

Сэтгэл зүрх шаналж байхад ганцаараа гэртээ бүгэх хамгийн буруу. Агаар салхинд гарч, найз нөхөдтэйгөө уулзаж, биеийн тамирын дасгал хийж эрч хүчтэй, завгүй байгаарай.

Өнгөрснөө сөхөх хэрэггүй

Түүнийг санагдуулах зүйлээс аль болох хол байгаарай. Үүнд бичсэн чаатуудаа унших, хамт авахуулсан зургуудаа харах, цугтаа хийдэг байсан бүх зүйл хамаатай шүү.

Шинэ танилуудтай бол

Мэдээж найз нөхдөө орхиж болохгүй. Гэхдээ л та хоёрын харилцааг мэддэг хүмүүс асуухаас эхлээд шаналгах зүйлс мундахгүй. Тиймээс өөр хамт олонтой болж, шинэ мэдрэмж, танихгүй орчин бүрдүүлж үзээрэй.

Жижиг зорилгууд тавь

Хэн нэгнийг санах бүрт та завтай байж таараад байгаа биз? Тэгвэл өөрийгөө аль болох дайчилж, шинэ зүйл сурах, мөрөөдлүүдээ биелүүлэхээс эхлээд хорвоо дэлхий дээр хийж үзээгүй бүхнээ туршиж яагаад болохгүй гэж? Харин ч боломж болгож ашигла.

Ганц бие амьдралаа хайрла

Салалтаа эерэг зүйл гэж харах нь хэн нэгнийг мартах хамгийн сайн аргуудын нэг юм. Харилцаагаа алдсандаа харамсч суухын оронд эрх чөлөөт байдал, хүссэн бүхнээ хийх боломж гэж хараарай.

Цаг хугацаанд найд

Хэдий одоо хэцүү байгаа ч цаг хугацаа бүхнийг анагаана. Өдөр хоног өнгөрөх тусам хэцүү бүхэн бага багаар арилдаг. Тиймээс тэвчээртэй, хүчтэй, хатуужилтай байна уу

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

5 Сэтгэгдэлтэй
  • Ernastclace
    Incredible a lot of great data! best rated essay writing service essay writing tips college essay writing
  • Scottmaw
    You actually expressed this effectively. chumba casino online login best online casino signup bonus online play casino
  • HectorTub
    You actually suggested that really well. write my college admissions essay persuasive essay writer write my dating profile for me free
  • Nathancrubs
    Truly quite a lot of amazing data. expert essay writer write my essay today professional essay writers
  • Scottmaw
    Position nicely applied!. most popular online casino online casino game real money best online roulette casino