blog image

Сексийн дараа хамтрагч тань чамд яаж ханддаг вэ?

2022-11-09 23:26:00

 

Бэлгийн харилцаанд орсны дараах зан араншин, гаргаж байгаа үйлдэл нь эр хүний талаар ихийг өгүүлдэг. Тэгвэл 13 мянган хүнд хийсэн судалгаагаар ийм дүгнэлт гарчээ. Сонирхолтой байгааз. За хамтдаа мэдээд авъя. Бас таарч байна уу сэтгэгдлээ хуваалцаарай. Бүсгүйн хувьд хажуугийн нь дэрнээс хүржигнэх хурхиралт орчлонгийн хамгийн муухай дуу чимээ мэт санагдаж болзошгүй. Ялангуяа тэр нь дөнгөж саяхан оргилж байсан галт уулын лав мэт сэтгэл тайвширч амжаагүй байхад сонсогдох нь бүр ч тэвчихгүй биз. The Daily Times сонинд бичсэнээр бүсгүйчүүдийн хувьд сексийн дараа эрчүүдтэй юм ярилцъя гэж оролдох хэрэггүй гэжээ.

Учир нь хөөрхий залууд дэмий чалчих байтугай үг ч дуугарах тэнхээ үлддэггүй байна. Английн хойд нутагт орших Суррейн гүнлэгийн ерөнхий эмнэлгийн зүүдний тасгийн эрхлэгч, доктор Нейл Стенли “Ихэнх эмэгтэйчүүд секс дуусангуут л унтаад өгдөг гэж эрчүүдийг буруутгадаг. Гэтэл энэ чинь жамаараа л болж байгаа хэрэг шүү дээ. Хүн байгалийн бусад амьд амьтны л адил нойр, секс хоёр нь хоорондоо салшгүй холбоотой байдаг…” гэж хэлжээ. Судалгаанаас үзвэл нийт эрчүүдийн 80 хувь нь сексийн дараа хамаг тамираа барсан мэт санагддаг төдийгүй, дур тавьж үрийн шингэн гадагшилсан бол шууд л унтмаар болдог байна. Харин эмэгтэйчүүд бол эрчүүдээс хавьгүй тэвчээртэй бөгөөд тэдний дөнгөж 46 хувь нь сексийн дараа унтмаар санагддаг гэжээ.

Эрчүүдийн ингэж сексийн дараа унаад өгдөг нь “хурьцлын дараа” тэдний цусанд булчинг тэжээж байдаг “амьтны крахмал” буюу гликоген эрс багасдагтай холбоотой ажээ. Гликоген цусанд хангалтгүй байх үед хүний хамаг бие сулбайн ядардаг байна. Эрчүүдийн булчингийн багтаамж нь эмэгтэйчүүдийнхээс хавьгүй их байдаг тул ийнхүү үлдсэн гликоген нь булчинг нь хангаж хүрэхээ больдог байна. Ингэж их ядарчихаад  ямар хандлага гаргахыг нь харин ч нэг шинжих хэрэгтэй шүү.

 

Тэврэлдээд л унтвал

Эрчүүд маш их ядардаг тул сексийн дараа олон юм ярьж бодохоос илүүтэйгээр нойр нь хүрч унтахыг хүсдэг. Гэхдээ тэр хэдий ядарсан ч унтах хүртлээ чамайг тэвэрч байвал чи үнэхээр азтай. Ямар ч байсан чамайг гомдоохгүй сайн залуу гэж бод. Тэр чамд хайргүй, ирээдүйгээ хамт төсөөлдөггүй ч байж болно. Зүгээр л хамтрагч чинь их ганцаардмал, түүнд энхрийлэл, хайр халамж хэрэгтэй зөөлөн сэтгэлт нэгэн байна шүү.

 

Буруу хараад унтаад өгвөл

Нээх гомдоод хэрэггүй шүү. Нэг тийм хайнга, хөлдүү төмс л гээд бодчих. Өөрийнхөө ая тав, тухтай байдлыг нэгт үздэг. Хамтрагчийгаа өөрийнхөөрөө байлгах дуртай. Ийм эрчүүд хариуцлагатай, эдийн засгийн хувьд асуудалгүй байх нь олонтаа.

 

Шүршүүрт орвол

Хэчнээн ядарсан ч шүршүүрт орж байна аа гэвэл хоёр төрлийн залуу бий. Нөхөр чинь үнэхээр цэвэрч залуу юм. Аа харин дараагийн төрөл бол таны нөхөр биш гэсэн үг. Тэр шүршүүрт орчихоод гэрлүүгээ яарч яваа хүний хүн.

 

Тэгвэл эрчүүд ер нь сексийн дараа юу боддог юм бол???

  • Одоо би унтаж болох болов уу?
  • Ам цангаж байна, ус хаана байна?
  • Тэр дур тавьсан болов уу? Жүжиглэсэн бол уу?
  • Би арай хурдан тавьчихав уу даа
  • Түүнд таалагдсан болов уу?
  • Хоол идмээр байна
  • Би орхиод явчихвал яах бол?

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй