Сорхун-Sorkhun Эх нярайн сувилахуйн төв

Утас: 70102108, 95092108

Хаяг:

СБД 1-р хороо, Нарны зам-62, Юнеско-гийн гудамж , Юнион Бюлдинг А блок 11-р давхар

Сорхун эх нярайн сувилахуйн төв нь БНСУ-ын төрсний дараах асаргаа сувилгааны мэргэжлийн хөтөлбөрийг Монгол уламжлалт гам барих ёс заншилтайгаа уялдуулан таньд хүргэж байна.
Бид 28 хоног хүртэлх нярайг хүлээн авах бөгөөд төрөх эмнэлэгээс шууд хүрэлцэн ирэх боломжтой.
Манай онцлог, давуу талууд:
Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
* Хэвтэн сувилуулагч эхчүүд 1 хүний “VIP” өрөөнд тухлах бөгөөд автомат хөхний саалтуур, зориулалтын нярайн ор, умайн хамгаалалт бүхий олбог, халад хувцас гэх мэт эхчүүдэд хэрэгцээтэй бүхий л зүйлүүдээр бүрэн хангагдсан тав тухтай орчинг бүрдүүлсэн.
* Үнийн хувьд илүү уян хатан бөгөөд үйлчилгээний нөхцөл ижил “Найзуудын өрөө”-г сонгон үйлчлүүлэх боломжтой.
* Эх барих эмэгтэйчүүд, Хүүхэд нярай, Уламжлалт анагаах ухааны нарийн мэргэжлийн эмч нар тогтмол ажиллаж 24-н цагийн турш таныг хянах бөгөөд шаардлагатай эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй үзүүлнэ.
* Галбиржуулан тураах, хаван хуян хөөх ба аарцаг нурууны бариа заслын чиглэлээр мэргэшсэн бариа засалч, Арьс гоо сайхны мэргэжилтэн тогтмол ажиллаж шаардлагатай үйлчилгээ зөвлөгөөг өгнө.
* Төрсөн болон жирэмсэн эхэд зориулсан шим тэжээлээр баялаг, ядаргаа тайлж эрч хүч нэмэх үйлчилгээ бүхий хоол ундаар өрөөнд тань үйлчилнэ.
* Шинэ залуу ээж нарт зориулсан сэтгэл зүйчийн сонирхолтой хөтөлбөрүүдтэй.