Амжилтын эзэд өглөө босоод юу хийдэг вэ?
Баян хүн эрт босож, ядуу хүн орой унтдаг гэж сонсож байсан уу? Гэхдээ хүн амжилтанд хүрэхийн тулд баян эсвэл ядуу байх нь үүнд ямар ч хамаагүй. Мөн өглөөний нэг цаг нь оройн гурван цагтай тэнцэнэ гэсэн үг ч байдаг. Тиймээс өглөөг л зөв ашиглаж хэвшвэл эрүүл амьдрал, амжилтанд хүрэхийн эхлэл тавигдана гэсэн үг юм. Мэдээж ганцхан өглөө эрт босоод асуудал шийдэгдчихгүй. Эрт босдог хүмүүс амьдралын эрч хүчтэй, бүтээлч чадвартай байдгийг шинжлэх ухаан нотолсон. Өглөө эртхэн босоод доорх зүйлсийг хийж заншаарай.
Өглөөний дасгал заавал хий
Энэ нь хүнийг бүтэн өдрийн турш цэнэглэхээс гадна, их ажил амжуулсан мэт сэтгэгдлийг төрүүлдгээрээ туйлын ач холбогдолтой. Таныг үүрийн таван цагт босоод гүй гээгүй, зүгээр л 15 минутын өмнө босоод сунгалт болон бага зэрэг ачаалалтай хэдэн дасгал хийчихвэл бие чинь сэргэж, ажил дээрээ очоод ямар ч бичиг баримтыг дор нь гараас гаргана.
Өдөрт хийх ажлынхаа төлөвлөгөөг гарга
Төлөвлөгөө зохиох нь ажлын өдрийг цэгцлэж, цагийн алдагдалгүйгээр олон ажил мажуулах боломж олгодог. Төлөвлөгөө гаргахад өглөөний цаг хамгийн тохиромжтой. Учир нь та өглөө хамгийн тайван байдаг тул логик дараалалтайгаар ажлаа төлөвлөж чадна. Бас өөрийн эрүүл мэндээ бүү мартаарай. Хүнд буюу стресстэй ажлын дараа арван минут амрах, алхах хугацаа гарга. Мөн маргааш ажил руугаа аваад явчих болоижтой витаминлаг, эрүүл зууш бэлтгэх цаг орой нь үлдээгээрэй.
Эрүүл хоолло
Бид голдуу аяга цай ч ууж амжилгүй, хоосон ходоодтой гэрээсээ гарах тохиолдол цөөнгүй. Тэгээд ажилдаа ирмэгц л аяга кофе ууж, жаахан юм идчих эрэлд гарна. Энэ нь ажлын үр дүнд бөгөөд таны эрүүл мэндэд маш муу. Өглөө заавал сайн хоолоор гэдсээ цатгах хэрэгтэй. Дээр нь нэмээд хоолон дээрээ гэр бүл, үр хүүхэдтэйгээ таван минут ярилцах нь таныг өдөржингөө сайхан сэтгэгдэлтэй байлгаж чадна.
Орчин тойрон, хорвоо ертөнцийг сайн ажигла.
Өнөө үед эрүүл хооллолт, биеийн тамир гээд л бие махбодын эрүүл мэндийн талаар их ярих болсон ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлан үзэхгүй байна. Хэдэн минут тайван сууж, энэ тэрийг сонирхон харж, бясалган бодоход өглөөний цаг шиг тохиромжтой үе хаана байх вэ. Энэ нь сэтгэл санааг өөдрөг байлгаж, ажлын ачааллыг зүдэргээ багатайгаар даван туулахад тусална.
Ачааллаа зөв тэнцүүл
Хийхээс бэрхшээж ,хойш тавьдаг ажил байдаг шүү дээ.Харин амжилтанд хүрсэн хүмүүс огт ингэдэггүй байна. Тэд өглөө хамгийн хүнд эсвэл хийх дургүй ажлаа амжуулж, өдөржин стресст орохоос өөрийгөө чөлөөлдөг байна. Өглөө хүн хамгийн эрч хүчтэй, төвөгтэй асуудлыг зөв шийдвэрлэх чадвартай байдаг гэнэ. Бушуухан айдгаа авдартаа хийчихээд, үдээс хойш тайвуухан аяга кофе уусан шигээ аар саар ажил амжуулж суух нь сайхан шүү дээ.
1 Сэтгэгдэлтэй
Урангоо