blog image

ЭР ХҮН ЧАМД ДУРЛАСНЫГ ИЛТГЭХ 10 ШИНЖ

2020-11-13 10:23:30

Бид ямар далдыг хардаг биш үерхдэг эсвэл болздог залуугаа өөрт дурласан цаашлаад хайртай болсныг мэдэхэд хэцүү шүү дээ. Ялангуяа гаднаа хайртай, дуртай гээд сайхан үгс хэлдэг ч дотроо юу боддогийг нь мэдэх хэцүү. Цаадуул чинь өөрсдөө ч ойлгохгүй яваа юм билүү? Тэгвэл доорх арван аргаар шинжээд үзээрэй.

  1. Чиний хүсэл нэгт

Чамайг ямар нэгэн санал тавьбал үргэлж зөвшөөрдөг. Найзуудтайгаа уулзахаас ч илүүтэйгээр чамтай байхыг чухалчилж, чамайг нэгт тавьдаг байх

  1. Жаргалтай залуу

Залууг чинь найз нөхөд, гэр бүлийнхэн нь үнэхээр аз жаргалтай байгааг нь сайшаан ярьж, байгаагаасаа илүү өөдрөг нэгэн болж хувирбал тэр чамд дурлажээ.

  1. 00-оос эхлэнэ

Чамд зориулж сойз авах, чиний ариун цэврийн хэрэглэл 00-д байхад дургүйцэхгүй. Жижиг сажиг үсний боолт, унтлагын хувцас гэрт нь байхад баярлана

  1. Чамаас өөр эмэгтэй байхгүй

Эр хүн олон бүсгүйд татагддаг мөртлөө галзууртлаа дурласан бол чамаас өөр ямар ч эмэгтэйтэй найзын шугамаар ч холбоо тогтоохгүй.

  1. Цаг тутам залгана

Байнга чамайг бодож байгаа учраас цаг тутам биш юмаа гэхэд өдөртөө дор хаяж 3 удаа залгана. Мөн баярлуулах гэж байдгаараа хичээнэ.

  1. Ирээдүйгээ төлөвлөнө

Хамтдаа бүтээх ирээдүйгээ ярьж эхлэнэ. Шууд гэрлэх талаар ярихгүй ч хоёулаа тэгнэ, ингэнэ гэж ярианыхаа завсраар ч санаандгүйгээр хэлнэ.

  1. Баярлуулах гэж хичээнэ

Чиний төлөө бүгдийг хийнэ. Цалингаа шавхаад ч хамаагүй үнэтэй бэлэг авч өгнө. Романтик болзоонд урина. Завгүй байсан ч чамд цаг гаргана

  1. Хүлээгээд л ...

Гэрийн чинь гадаа, ажлын чинь үүдэнд чамайг хүргэж өгөх гэж, эсвэл авах гэж ирээд хэчнээн удаан ч хамаагүй хүлээнэ. Тэглээ гээд уурлахгүй, харин ч баяртайгаар угтан авна.

  1. Санаа тавиад л ...

Өвдөхөд чинь эм барьж ирнэ. Даарахад чинь өөрийн хувцасаа өмсгөөд л, хүнд зүйл бариулахгүй, өмнөөс чинь өргөөд явна.

  1. Эцэст нь ...

Та тэр надад хайртай болов уу гэж асуух хэрэг гарахгүй ээ. Зөн совин тань хэлээд өгнө.

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй