Хэвлий доторх өхөөрдөм жимсхэнүүд
Өдрөөс өдөрт өсөж, томорч буй хөөрхөн үрийнх нь өсөлт хөгжлийг жимснүүдтэй зүйрлэлээ. Өөрийнхөө жимсийг олоорой ээжүүд ээ. Зарим ээжүүд жирэмсэн болсон цагаас эхлэн энэхүү жимснүүдтэй гэдсээ харьцуулсан зургаа авч дурсгал болгон үлдээсэн байдаг.
1 сартай - НЭРСХЭН
Энэ үед таньд ид шидийн мэт санагдана. Учир нь гэвэл таны хэвлийд 3.25 инчийн жижигхээн эс дөнгөж бүрэлдэн тогтсон байгаа гэж бодохоор гайхалтай санагдана. Магадгүй энэ үеийг амтаар илэрхийлвэл арааны шүлс асгарам , исгэлэн амтаар илэрхийлж болох юм. Тиймээс НЭРС жимстэй жирэмсний эхний сарыг зүйрлэж байна.
2 сартай - ГҮЗЭЭЛЗГЭНЭХЭН
Сайн уу? Гормон гэж хэлээрэй. Яагаад гэвэл энэ үед таны биед жирэмсний олон даавар ялгарна. Энэ үед таны хүүхдийн зүрх цохилж, хөл гарны хуруунууд нь бүрэлдэж эхлэнэ. Тиймээс цус төлжүүлэх, кальци бүрдүүлэх амин дэмийн бүтээгдэхүүн сайн хэрэглэх хэрэгтэй. Энэ үе яг гүзээлзгэнэ жимсний бүтцийг санагдуулам учир түүнтэй зүйрлэлээ.
3 сартай - НИМБЭГХЭН
Энэ үед таны хүүхэд 3 инч урттай. Ойролцоогоор 1 унц жинтэй болсон байна. Таны хүүхдийн нүүр царай, хумс, чих энэ үед бүрэлдэж эхэлдэг. Таны бие дэх таагүй өөрчлөлтүүд гурван сартайгаас буурна. Мөн таны хөхний хэмжээ томорч эхлэнэ. Энэ үед та бүхэл үрийн тарианы бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх хэрэгтэй. Хэмжээний хувьд нимбэг адил болсон байна.
4 сартай - АВОКАДО
Энэ үед таны дотор муухайрах гэх мэт шинж тэмдгүүд бүрэн зогссон буюу буурсан байна. Мөн зулбах эрсдэл буурсан байдаг. Тиймээс ойр дотны хүмүүстээ итгэлтэйгээр дуулгаж болно гэсэн үг. Авокадо жимсний үр адил таны хүүхэд бат тогтжээ.
5 сартай - АНАРХАН
Та замынхаа талд нь ороод байна. Таны хүүхдийн ихэнх эрхтэн бүрэлдэж дууссан байна. Энэ үеэс та тогтмол эмчийн хяналтанд орох хэрэгтэй. Анар жимсний бүтэц адил таны хүүхдийн бие организм жигд өсөж бойжсон байна.
6 сартай - KОКОС буюу Наргил модны жимс
Шөнийн шар шувуу таны гэдсэн дотор бойжиж байна. Учир нь гэвэл энэ үед таны хүүхдийн хөдөлгөөн ихсэж, хүчтэй өшиглөх, зогисох гэх зэрэг хөдөлгөөн таньд мэдрэгдэж эхлэнэ. Энэ үед таны гэдэс наргил модны жимс адил хэлбэртэй харагдана.
7 сартай - ХАШ жимс
Энэ үед таны гэдэс огцом томорч эхлэнэ. Таны хүүхэд хаш жимсний хэлбэртэй тун адилхан болно. Бие органзмын бүтэц ерөнхий шинжийг олсон байна. Таны алхаа темп удаан болж, байгаа байдал тань цаанаасаа л нэг намбалаг, эмэгтэйлэг шинжтэй болно.
8 сартай - АМТАТ ГУА
Энэ үед та сэтгэл санааны хувьд тайван тогтвортой болж, их ажлын өмнөх амралтын байдалд байна. Таны туулж өнгөрүүлэх хүндрэлтэй асуудлууд ард үлдэж, та зүгээр л хүлээх л үлдлээ. Тиймээс энэ үеийг их аянгын өмнөх амтат гуатай зүйрлэлээ.
9 сартай - ТАРВАСХАН
Таны тарьсан үр боловсорч гүйцжээ. Яг л шим тэжээл нь ханасан тарвас жимс адил. Таныг гэдэс ч мөн адил түүнтэй адил санагдаж эсэн мэнд амаржих тэр өдрийг тэсэн ядан хүлээх болно. Нэг талаар айдастай мэт боловч нөгөө талаар хамгийн сайхан мэдрэмжүүдийг энэ үед л та мэдэрнэ.
0 Сэтгэгдэлтэй