blog image

Харласан сугаа яаж цайруулах вэ?

2020-12-10 12:28:00

Олон хүмүүс суга, цавьны харлалтаасаа санаа зовдог. Үүнээсээ болоод аль болох сугаа гаргасан хувцас өмсөхгүйг хичээдэг. Гэтэл биеийн харласан хэсгүүдийг эмчлэх маш олон үр дүнтэй аргууд бий. Харин та хэчнээн цайруулах гэж хичээсэн ч яагаад харлах болсон шалтгааныг нь мэдэхгүй бол арьс тань дахин дахин харласаар л байх болно.

 

Яагаад суга харладаг гэж?

  • Хөлс дарагч, дезодрант тогтмол хэрэглэх
  • Үсээ хусах
  • Үхэжсэн арьсыг гуужуулахгүй байх
  • Үрэх \хатуу хувцас өмсөх\
  • Тамхи татах \тамхинд агуулагдах меланоз нь арьсыг харлуулдаг\
  • Арьсны меланин ихсэх
  • acanthosis nigricans (ихэвчлэн чихрийн шижин, хэт таргалалт, эсвэл хэвийн бус дааврын түвшний шинж тэмдэг)
  • эритразма (бактерийн халдвар)
  • меласма (арьсны хар толбо)
  • Аддисоны өвчин (бөөрний дээд булчирхайн гэмтэл) эдгээр шалтгаануудын улмаас суга харладаг аж.

Тэгвэл хамгийн түрүүнд:

  • Хурц үнэртэй цацдаг, тосон гээд бүх хөлс дарагчийг халаад оронд нь байгалийн гаралтай суганы бактери устгагч эсвэл сода, алимны цууг хэрэглээрэй
  • Хусахаа болиод оронд нь вакс хэрэглэдэг болох
  • Гуужуулах. Долоо хоногт арьсаа 1-2 удаа биеийн зориулалтын гуужуулагч хэрэглээрэй
  • Хэт бие бариагүй зөөлөн эвтэйхэн хувцаслах
  • Тамхинаас татгалзах

 

Одоо яаж цайруулах уу?

 

Гэрийн нөхцөлд суганы харлалтаа цайруулах олон арга байдаг. Та өөрт амар гэвэл цайруулах тос өдөр бүр тогтмол хэрэглэж болно. Эсвэл доорх аргуудыг хэрэглээрэй.

  • Төмс. Төмсний шүүсийг шахаад сугаа 10 мин шавшина. Дараа нь хүйтэн усаар зайлаарай
  • Өргөс хэмх. Өргөст хэмхийг хэрчээд хэрчим бүрээр 10 минутын турш үрнэ. Дараа нь хүйтэн усаар зайлна
  • Нимбэг. Зүсэм нимбэг сугандаа 5 мин хавчуулсны дараа хүйтэн усаар угааж, чийгшүүлэх тос түрхэнэ.
  • Өндөгний тос. Унтахын өмнө 30 мин уг тосоор сугандаа иллэг хийгээд савандаж угаана
  • Цайны модон тос. Ижил хэмжээний устай холиод сугаруугаа шүршиж болно
  • Beauty ТҮЦ-д худалдаалагддаг суга, цавь цайруулах тосыг хэрэглэхэд хангалттай

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй