blog image

Хоолны блоггеруудын зарим нууц техникүүдээс

2020-12-24 16:09:01

 

  1. Шарах шүүгээнд хоол хийхдээ яг заасан температурт хийх хэрэгтэй

 

Нарийн боов, бялуу, жигнэмэг хийхэд тухайн төрлөөс хамаарч зуухны температур өөр өөр байдаг. Хэдхэн градус зөрөхөд л таны бүтээл хатсан талх шиг болчих магадлалтай. Мөн шарах шүүгээнүүд заримдаа өөр өөр заадаг тул зуухны термометр авч шалгахад гэмгүй.

 

  1. Үндсэн томъёогоо үргэлж санаж яв

 

Үйлдвэрүүд орц найрлагандаа тодорхой томъёог ашигладаг бөгөөд энэ нь тэдэнд амттай, шинэ зүйл хийхэд хялбар болгодог. Жишээлбэл, маффин  хийхэд танд 1 өндөг, 1 хэсэг цөцгийн тос, 2 хэсэг шингэн хэрэгтэй болно. Хэрэв та шинэ жор туршиж үзмээр санагдвал хуучин жорондоо үндсэн зүйлийг нь өөрчлөхгүйгээр бага зэрэг найрлага нэмж болох юм.¥

 

  1. Тахиагаа шүүслэг шармаар байна уу?

 

Энэ үнэхээр амархан. Тахиагаа шарахаасаа өмнө давстай бүлээн усанд дэвтээгээд үзээрэй.

 

  1. 60 секундын өглөөний цай

 

Хэчнээн яарсан ч заавал өглөөний цайгаа уух хэрэгтэй. Тэгвэл 2ш өндгийг аяганд хийж таглаад бичил долгионы зууханд 1 мин халаагаарай

 

  1. Тахиагаа шарахаасаа өмнө үсний сэнсээр хатаагаарай

 

Хэрэв та шаржигнасан  тахианд дуртай бол шарахаасаа өмнө сэнсдээрэй. Ингэснээр  илүүдэл чийгийг арилгаж, шаргал болж, түргэн болоход тусална. Энэ аргыг цацагт хяруул, загас шарахад ч ашиглаж болно

 

  1. Шөлөө хөлдөөгөөрэй

 

Удаан хадгалахын тулд уутанд хийгээд тэс хөлдөөгөөрэй

 

  1. 7. Тахиаг хайчаар хуваагаарай

 

Ихэнх эмэгтэйчүүд тахианы махыг хутгаар хэрчдэг. Гэхдээ  илүү үр дүнтэй, хурдан арга байдаг - гал тогооны хайч.

 

  1. 8. Махаа зөөлөн болгоё гэвэл

 

Хэрчсэн махаа эрдэнэ шишийн цардуул, өндөгний цагааны зуурмагт дүрээд үзээрэй, ингэснээр махны бүтэц илүү зөөлөн болно. Энэ нь махны гадаргуу дээрх чийгийг хадгалж, түлэх магадлалыг бууруулж тогтвортой температурыг хадгалдаг.

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй