blog image

Гэртээ үс засах энгийн арга

2021-01-05 16:55:19

Хөл хорионы энэ үед нөхөр, хүүхдүүдийнхээ үсийг эвтэйхэн засчих амархан арга орууллаа.

Үс засах нь бэлтгэл ажил, хэмжээг тохируулах, жигд болгон уусгах гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Бэлтгэл ажил

  1. Хамгийн түрүүнд засуулж буй хүний толгой таны харааны түвшинтэй таарч байх хэрэгтэй. Аль болох өндөр сандал дээр суулгах, эсвэл дэр тавьж өндөрлөөрэй.
  2. Шүршигч саванд ус хийн үсийг бага зэрэг чийглэх хэрэгтэй. Ингэснээр үсийг самнах, салгахад хамаагүй хялбар болно. Хэтэрхий их норговол үс налж хэмжээ алдах магадлалтай.
  3. Үсийг даахируулахгүйн тулд өргөн шүдтэй самаар сайтар самнана
  4. Толгойн орой буюу зулайн хэсгийн үсийг тусад нь ялгаж авах хэрэгтэй. Ямар ч засалтад энэ хэсэг үс арай илүү урт байдаг учир жигд тайрч яасан ч болохгүй ээ.

 

Хэмжээгээ тохируулах

  1. Үс засахдаа зөв гараасаа эхлүүлэх хэрэгтэй. Ингэснээр жигд тайрахад амархан болно. Хэрвээ та солгой бол зүүн талаасаа эхлэнэ гэсэн үг.
  2. Буруу гартаа самаа доороос дээш чиглэлтэй барина. Хэрвээ та урт өтгөн үс засах гэж байвал өргөн шүдтэйг, шингэн богино үс засах гэж байгаа бол нарийн шүдтэй сам сонгоорой.
  3. Толгойн дээр нь хуруугаараа зөөлөн дарж байгаад самаа шүдээрээ дээш чиглүүлж, толгойноос аажмаар татна.Хэрэв та жаахан богиносгохыг хүсвэл самаа толгойноос нь зураг дээрх шиг хазайлгаж барина. Самаа хөдөлгөөнгүй байлгаад үсний машинаа аажмаар өөр лүүгээ чиглүүл. Самыг ингэж далийлган шугам болгож ашигласнаар та толгойн доод хэсгийн үсийг богиносгож, орой руу ойртох тусам уртыг нь жигд болгоно .
  4. Хэрэв уусгахгүйгээр жигд урттай тайрахыг хүсвэл самны шүдийг тааз руу чиглүүлээрэй.Самны шүднээс илүү гарсан үсийг тайрахын тулд үсний машинаа самны нэг талаас нөгөө тал руу аажмаар хөдөлгөнө.Хэрэв та баруун гартай бол баруунаас зүүн тийш хайчил. Хэрэв та зүүн гартай бол зүүнээс баруун талруугаа гэсэн үг.

Жигд болгон уусгах

  1. Шанаанаас доош үс жигд богино байж болно. Шанаанаас дээшлэх тусам улны хэмжээгээ ихэсгэж урт үс үлдээнэ.
  2. Үснийхээ үсний хайчаар үсийг нь тайрч, доод хэсэгтэй нь нийлүүлнэ. Самаа тогтвортой барьж, машинаа самны шүдний дээгүүр гүйлгэ. Үсээ доошоо самнаад тайрсан 2 хэсэг хоорондоо холилдож, хүссэн загвараасаа хамаарч жигд, нарийссан харагдана
  3. Хэрэв та тайрсан хэсгүүдээсээ өөр урт үс анзаарсан бол хэсгийг дахин самнаад ижил уртаар нь тайрч ав.
  4. Зулай хэсгийн урт үсийг хайчаар авбал зүгээр. Ингэхдээ үсийг эгц дээшээ татаж байгаад жижиглэнэ.
  5. Нэг үсийг үлгэр болгон аваад түүнтэйгээ адил болгон тайрна.
  6. Төгсгөлд нь толгойн хоёр тал дээр жигд байгаа эсэхийг шалгаарай.

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

3 Сэтгэгдэлтэй
  • HectorTub
    Appreciate it! Lots of tips! solicitor will writing service what is a good essay writing service management essay writing service
  • Nathancrubs
    Thanks, I enjoy it! steve earle please write a song for me write my essay online for cheap american writers essay
  • Scottmaw
    Excellent write ups. Many thanks! wind creek casino online pa fortune online casino foxwood online casino