Би өөдрөг ээж
Сайн байна уу. Намайг Э.Зулгэрэл 36 настай Хүний их эмч мэргэжилтэй, 3 хөөрхөн үрийн ээж байна. Анх 25ны жил буюу 24 настайдаа ээж болсон. Хөөрхөн маматай болно гээд их баярлаж догдолж байсан. Ээж болж хүүхэд төрүүлнэ гэдгийг амаргүй даваа гэдгийг гадарлаж байсан ч арай ч тийм их өвддөг гэж төсөөлөөгүй байсан байна лээ . Том хүүгээ төрүүлэхдээ дүлж чадахгүй баларч байсан хүү маань том хүү байсныг хэлэх үү 4кг, тэгээд асрагч эгч дэм болоод гэдсэн дээр аймар чанга дараад тэгсний ачаар л хүүгээ эсэн мэнд хүлээн авсан. Тэр эгчид л их баярлаад төрөх өрөөнөөс гарахдаа эгчээ маш их баярлалаа гээд гарсан тэгээд орой нь өрөөндөө ороод амьсгалж чадахгүй гэдсэн дээр аймар том хөхөрцөн байсан. Манай аав рентгений эмч маргааш нь аавдаа хэлээд гэрэлд харуултал хавиргаа гэмтээсэн байсан тэгээд хавирга маань эдгэхдээ бондойгоод бороолсон байдаг. Гэхдээ үнэхээр тэр эгч байгаагүй бол би сайн дүлж чадхааргүй байснаа маш сайн мэддэг юм 2 билүү 3 оёо тавиулж байсан төрсний дараа оёдол нь эрвэгнээд,хорсоод бас хэцүү мэдрэмж Гэхдээ хүүгээ хараад юун өвдөлт, бүгдийг мартдаг шүү. Нээх хөөрхөн бумбайсан цагаан бас маш том алаг нүдтэй ээжийн сайхан хүү… эхний төрөлтөөс ийм дурсаж үлдэж, Дараагийн төрөлт дээр ажил хийж яваад хугацаанаасаа өмнө өвдөөд эмчдээ үзүүлсэн чинь эхэс ховхорсон байна яаралтай хагалгаанд оруулна гээд 1 сарын дундуур төрнө гэж байсан охиноо 11сард төрүүлсэн,тэр үед үнэхээр өөртөө гомдож билээ зүгээр жирэмсэн ээж хүн эрүүл мэндээ бодоод гэртээ амраад л байна биз дээ өөрөөсөө болоод охиноо дутуу төрүүлсэндээ их харамсдаг.Гэхдээ хөгжилтэй нь яг яаралтай хагалгаанд орохынхоо өмнө Аав ээж 2ыгоо гуйгаад эмчид нь хөндлөн зүслэг хийгээрэй гээд хэлээд өг тэгэхүү гээд гуйсан аав намайг загнаад Юу нь чиний гэдэс хүүхдээ эрүүл гаргаж авахаа бод гээд кккк ээж гэхдээ хэлээд гуйсан байсан ер нь бол хагалгаа хийх эмч үзээд шийдэх асуудал л даа.Миний кесар хагалгааны сорви маш жижигхэн эмч маань их нямбай хүн таарсан,эмэгтэй хүнд бас чухал зүйл шүүдээ. би азтай байсан охин хурдан тэнхэрч хагалгааны сорви ч сайхан эдгэсэн.Бага охин маань мэдээж өмнө кесар хийлгэсэн байсан учраас төлөвлөгөөт хагалгаараар төрсөн.Ээж нь охиноо тайван сайхан төрүүлсэн Ер нь төрөх үеийн хүндрэлийг ээжүүд бүгд л даваад гардаг бахархмаар шүү.
Хүүхдүүддээ байнга захиж хэлдэг үгсээ хэлээч?
Хүүхдүүддээ хоорондоо эв найрамдалтай байхыг л илүү захиж сургадаг даа. Мэдээж өдөр бүр эмх цэгцтэй байх, цэвэр цэмцгэр байх, хичээл номоо хийх гээд л хэлж захих зүйлийг уншина даа. Хүн нийгмийн амьтан болохоор хүн болгонтой ижил харьцаж байхыг ярьж хэлж өгдөг. Хүн ялгаж харьцах муухай би өөрөө бас байнга хичээдэг. Зүгээр л хүнтэй хүн ёсоор хандах ёстойг хэлдэг Бусдаар сайн муу сайхан муухай гэдгээр биш.
Өөрийгөө муу ээж гэж бодож байсан үе бий юу ?
Өөрийгөө муу ээж гэж бодох үе надад зөндөө байсан. Гэхдээ би өөрөө өөрийгөө буруутгаж үгүйсгэж болохгүй юм байна гэдгийг улам илүү ойлгож энэ бодлоо бодохоо больсон. Харин сайн ээж байж сайхан дурсамж үлдээхийг л хичээж явна.
Харин сайн ээж гэж өөрөөрөө бахархаж байсан үеэ дурсаач.
Би хүүхдүүдээ оюун ухаан, бие эрхтэн, сэтгэлийн хувьд хөгжүүлж нэмэр болох юмсан гэж их хичээдэг, хүүхдүүдээ бусдыг хайрладаг өрөвддөг зүрх сэтгэлтэй байхад нь баярладаг, Оюун ухааны академид явуулаад баярлана, бассейнд явуулаад сэлж сурахыг нь хараад баярлана,төгөлдөр хуур сургаад баярлана,дэлгүүрт ороод юм аваад хариултаа тоолоод авах чадвар сурсанд нь баярлана, бага багаар биеэ дааж байгаад нь баярлаж талархдаг. Энэ бүх мэдрэмжүүдийг аваад хааяа өөрөөрөө бахархдаг.3 хүүхдээ аваад гадаад явахдаа бас өөрөөрөө бахархаж байсын байна. Ганц бие ээжийн хувьд 3хүүхдийн аяллын зардал бас чанга тусах нь мэдээж гол нь 3 зулзага маань том болоод ээжтэйгээ хамтдаа аялж зугаалж байснаа дурсан санана гэхээр баярлаж бахархдаг. Бид 4 хэд хэд аялаад амжсан, дандаа хамтдаа ярилцаж мөрөөдөж байгаад аялдаг.
Манай 3 хүүхэд хоорондоо яг 2 жилийн зайтай төрж, би 6 жил нийгмийн харилцаанд ороогүй шахуу. Гэхдээ дан гэртээ сууж хүүхдээ хараагүй ээ . Тухайн үед гэр бүлийн бизнес хийдэг ажил гэр гээд явдаг байсан. Хэрэв боломж нь байдаг бол ээж хүн хүүхдээ 2, 3 нас хүртэл нь яг өөрөө харах нь зөв гэж боддог.
Тэгвэл юунаас хамгийн их урам авдаг вэ ?
Ээж хүний өөрийгөө зоригжуулах зүйл бол мэдээж үр хүүхэд. Сайхан хүүхдүүдээ бодоод л сэргээд ирдэг. Ер нь хүн бүр Хорвоо дээр таныг гээд л зориод ирсэн өөрийнхөө хүүхдүүдийн өмнө л хариуцлагатай байхад л болчих байх гэж боддог.
Хүмүүс намайг фитнес спортоор олон жил хичээллэснийг сайн мэдэх байх. Анх 6жилийн өмнө буюу бага охиноо 1нас хүрэх үеэс тогтмол явж эхэлсэн. Ээж болохоосоо өмнө бол мэр сэр явж байсан.Ер нь бол би багаасаа туранхай охин байсан. Жирэмслээд ч айхтар жин нэмээгүй. Гэхдээ хэвийн жинтэй мөртлөө целлюлиттэй болсноо анзаарч мэдээд биеэ чангалж эрүүл чийрэг биетэй болно гээд шулуудсан. 2,3 найзтайгаа яваад нэг их өөрчлөлт гараагүй. Тэгээд ер нь цаг мөнгө үрж дасгал хийж байж заавал үр дүнг нь үзье гэж бодоод тухайн үед явж байсан клубын Амгаа багштайгаа уулзаж хувийн дасгалжуулалт авдаг болсон 3 сар яг нэмэлт төлбөр төлөөд яс бэлтгэл хийсэн 2сарын дараа гэхэд үнэхээр гоё болсон гэрийнхэндээ найзууддаа хэвлийн булчингаа гайхуулаад хэхэ. Манай хэд намайг урамшуулаад…урамтай сайхан байсан.Тэр үеэс эхлэн дасгал хөдөлгөөнд дуртай болсон. Хүн ер нь оюун ухаанаараа л бүгдийг удирдах ёстой юм байна. Хүний бие бол түүнийг зөв удирдаж сахилга баттайгаар чиглүүлэхгүй бол ерөөсөө л дандаа биднийг уруудах зүйл рүү түлхдэг. Гоё амттан идээд, залхуурч унтаад нэгэн хэвийн байгаад байвал тэгээд улам л өсөж дэвжихгүй уруудахын цондон гэхиймуу даа. Харин бид өдөр бүр бага гэлтгүй чадах хэмжээгээрээ өөртөө урагшлах дадал зуршлыг байнга байлгаж хийж байх н заавал үр дүнгээ өгнө гэж боддог. Би хүүхдүүддээ бас яг энэ талаар хэлж захидаг. Та нарын идэх дуртай энэ чипс ундаа бол бие чинь идээд л байвал хүлээж аваад л байна үр дүнд нь шүд муутай илүүдэл жинтэй эрүүл биш биетэй болно энийг та 3 толгойгоороо бодоод сахилга батаар л зөв зохицуул гэдэг тэгээд үе үе энэ талаар яриад байхаар хүүхдүүд аяндаа хэрэглээгээ хянаад эхэлдэг юм байна лээ. Аз болж би өөрөө чихэр амттанд дуртай биш тэгэхээр хүүхэд дагаад энэ зөв энэ дэмий гээд ялгаад эхэлдэг санагдсан.Хүүхдэд ер нь шүдээ угаа гээд байхын оронд яагаад угаах ёстой гэдгийг ээж аав нь өөрсдөө багадаа яадаг баяснаа хэлж ярьж өгөхөөр хүүхдүүд их дуртай даган дууриадаг . Манай 3 лав ээж нь багадаа шүдээ их сайн угаадаг охин байсан өглөө өдөр орой заавал угаадаг байсан гэхээр би ээжтэй адилхан шүдээ угааж гоё цагаан хорхойгүй шүдтэй болно гээд л түүртэхгүй угаадаг зуршилтай болсон. Бас 2 жилийн өмнөөс сүү цайныхаа дээжийг өглөө бүр яс өргөдөг уламжлалтай болсон хүүхдүүдтэйгээ ээлжилж хамтдаа ууланд гарч өргөдөг. Энэ нь тэдэнд ээжтэйгээ ярилцах цаг бас сайхан дурсамж болох байх.2 охин маань Монгол сайхан уламжлалаа мэдэж сурна гээд энэ ажилдаа бид хамгийн дуртай. Тэнгэр хангай өвөг дээдсээ хүндэлж цай сүүгээ өргөдөг уламжлалаа орхиж болохгүйг охид минь сайн мэдэж ойлгосон. Ээж аавууд хүүхдийнхээ хувьд хамгийн хөөрхөн мундаг нь байдаг болохоор өөрсдөөрөө л үлгэрлэж хүүхдийг зөвд уриалах нь зөв.
Ирээдүйн ээж нарт хандаж хэлэх үг
Ээж болохоор шийдсэн бол жирэмслэлтийн талаар,хүүхдийн тухай,гэр бүл төлөвлөлтийн тухай бас хэрхэн хувийн орлоготой байх талаар ном сэтгүүл мэдээ мэдээлэл уншиж судлаарай. Хамгийн их хичээгээрэй гэж хэлмээр байна. Миний зүгээс өгөх зөвөлгөө гэвэл хүүхдээ хөхөөр хооллорой мөн 2 нас хүртэл нь ядаж өөрөө хараарай эргээд бодоход хамгийн сайхан мэдрэмж энэ үед өнгөрдөг бас хамгийн юманд өртчих гээд байдаг үе учраас анхаарах хэрэгтэй. Мэдээж эмэгтэй хүн өөртөө цаг гаргах нь зөв,анзаараад байхнээ ээжүүд маань өөрсдөө л өглөө эрт босч эсвэл ээж аав эгч дүүгээ гуйж хүүхдээ харуулаад өөртөө цаг гарган дасгалд болон хичээл сургууль ажилдаа явж байгаа нь анзаарагддаг. Энэ бас шударга бус ш дээ.Ууг нь эрэгтэй эмэгтэй ялгаагүй сайхан ярилцаад ойлголцоод харилцан бие биедээ хөгжин дэвжих боломж олгож байвал сайхан. Манай найзууд дотор тийм үлгэр жишээ хосууд олон байдаг. Ярилцдаг,ойлголцдог,нэгнээ хүндэлдэг,нэгэндээ хувь хүний орон зайг нь өгдөг.
Би өөдрөг ЭЭЖ
Сэтгэлээр унасан үедээ найзуудтайгаа уулзах эсвэл утсаар ярьдаг байхаа бас гоё кино үзнэ,Instagram ухна,дасгалдаа явна,тэмдэглэлийн дэвтэртээ юм бичнэ,Халуун ногоотой шөл ууна. Гэхдээ ер нь нээх удаан сэтгэлээр унадаггүй,өөдрөг хүн гэж бодож байна өөрийгөө хэхэ. Бага байхад манай ангийн хөвгүүд миний төрсөн өдрөөр FM ээр дуу захиалж баярлуулж байсан тэгэхэд -Үргэлж инээж яваарай Зулаа гээд хөтлөгчөөр нь хэлүүлж байсан нь их дурсгалтай санагддаг. Би үргэлж инээмсэглэж явдаг хүмүүст дуртай өөрөө бас инээх дуртай амьдралд сайн сайхан зүйл маш олон бид сайн зүйлсийг өөрсдөө олж харж мэдрэх ёстой. Бид хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхдээ үгийн сайхнаар хэлж сайн сайхан яваасай гээд яаж үр хүүхдийнхээ төлөө залбирдаг хичээдэг билээ дээ. Үүнтэй яг адил бидний ээж аав ч бас биднийг сайхан амьдраасай гэж үргэлж бидний төлөө өөрсдийгөө зориулсан байгаа гэтэл бид амьдралдаа тохиолдсон асуудал бэршээл саадыг заримдаа давж гарч чадахгүй амьдралд бууж өгөх гээд байдаг яг ийм хэцүү үед л хүн ээж аавыгаа үр хүүхдээ бодоод тэр их хайрыг бодоод өөдрөг байгаасай гэж бодож хичээдэг бууж өгөх амархан сайныг бодоод хичээх л хэрэгтэй
15 Сэтгэгдэлтэй
Nathancrubs
Ernestclace
HectorTub
Nathancrubs
GregoryLef
инээмсэглэл
Энгүүн
Зул
Ariunzaya
Нараа
Энхбаатар
Hulan
Hulan
Tuka
Aichan