blog image

Fox Eye яагаад амархан арилдаг вэ?

2021-01-22 11:39:34

Сүүлийн хэдэн жил дэлхийд трэнд болоод байгаа Fox eye буюу утсаар хөмсөг зовхи өргөх арга техникийн талаар манайхан их асуужээ. Кэндал Женнэрээс эхлээд үзэсгэлэн гоо инфлунсэрүүд маань анх энэ үйлчилгээг олон нийтэд таниулсан. Мэсийн бус аргаар ямар ч сорвигүй, залуухан золбоолог төрхтэй болохыг хэн ч хүснэ шүү дээ.  Тэр ч утгаараа манай эмнэлэг, салонууд ч дэлхий нийтээс хоцролгүй борооны дараах мөөг шиг хаа сайгүй хямдрал, азтан, уралдаантайгаар Fox eye үйлчилгээг хийж байна. Гэхдээ эхнээсээ л үйлчлүүлсэн бүсгүйчүүд урамгүй сэтгэгдэлтэй үлджээ.

Энэ юунаас болов оо?

Зургаан сараас хоёр жил гэж амласан үр дүн нь 1-3 сар л тогтсон байх, цаашлаад улам унжилт өгөх гэх мэт сул талууд нь илрэхэд хэн ч мөнгөө төлчихөөд амлалтандаа хүрэхийг шаардана биз дээ. Харин тухайн хийсэн эмч нь тайлбарлахдаа “Биеийн онцлогоос шалтгаалах, бодисын солилцоо сайтайгаас, нүүрээ маш их хөдөлгөж, нухсан болгоомжгүй үйлдлээс болсон гэх мэт ...” хариултуудыг өгдөг гэнэ. Энэ хариултуудыг мэдээж үгүйсгэхгүй ээ. Харин миний уншиж судласнаар ердөө түүхий эд. Энэ юу гэхээр зовхи арьс өргөж байгаа утсаа аль улсын, аль үйлдвэрээс, ямар үнээр худалдаж авсан гэдгээс л бүх зүйл эхэлж байгаа юм. Хэчнээн сайн эмч байгаад, чанаргүй бүтээгдэхүүн ашиглавал мэдээж утас нь тасраад л унана шүү дээ. Бүсгүйчүүд маань ч мөнгөө төлж үйлчилгээ авч байгаа юм чинь бүх эрсдлээ тооцоолж, асуух зүйлээ асууж, сайн судалгаа хийж бодсны үндсэн дээрээс шийдвэрээ гаргах чухал. Зөвхөн үйлчилгээ нь хурдан арилаад санхүүгээрээ хохирсон бол энэ энгийн. Харин зовхины эргэн тойронд маш их мэдрэлийн судаснууд байдаг. Үүнийг дайраад, бөглөх тохиолдолд хараагүй ч болох эрсдэлтэй тул мэргэшсэн , итгэл найдвартай, олон жилийн дадлага туршлагатай эмч, эмнэлэгийг сонгохыг зөвлөе.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй