blog image

БИ ХАЙРЛАГДСАН ЭЭЖ

2021-01-25 20:43:53

Намайг Ганбаатарын Дарьсүрэн гэдэг. 33 настай 2 хүүхэдтэй Реклам зар сурталчилгаа, мониторингийн компаний захирал

Анх 22 настайдаа ээж болсон сургуулиа төгсөөд том хүүгээ гаргасан.Ээжийгээ маш их хайрлах сэтгэл төрсөн бас маш их хайрыг мэдэрсэн. Ээж болсоноор жил ирэх тусам хүн ухаан, ухааралыг өөрийн бие дээрээ мэдэрдэг.Анхны хүү дээрээ 2009онд жин маш их нэмсэн 50-80кг болсон.Тухайн үед дөнгөж сургуулиа төгссөн байсан болохоор өөртөө цаг гаргаж өөрийгөө хөгжүүлж чадаагүй.

Харин 2015 онд охин дээрээ жин бага нэмсэн мөн 6 сар болоод ажилдаа орсон.Энэ хугацаандаа өөртөө маш их анхаарал тавьж эрүүл амьдралын хэв маягт суралцаж, өглөө 6 цагт босч дасгал хөдөлгөөн хийж гүйж,ууланд алхаж  ном унших, подкаст сонсох, гээд маш олон зүйл дээр төвлөрч суралцаж үр дүн гаргаж өөртөө цаг гаргаж сурсан

Хүүхэддээ байнга хэлдэг үг

Залхуу хүн ядуу амьдардаг гэж байнга хэлдэг.

Би муу ээж гэж бодож байсан үе байдаг уу? Байдаг бол хуваалцаач

Хааяаа муу ээж гэж бодогддог.Хэт их ажилдаа анхаарлаа хандуулах үедээ гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй үедээ муу ээж гэж бодогдох үе байдаг.

Тэгвэл би сайн ээж гэж өөрөөрөө бахархаж байсан үеүдээ дурсаач

Аав ээжийнхээ хайраас гарч, ээжээ гэж дуудуулж,2 үр үндэс минь эрүүл саруул өсөн торниж, зөв хүмүүжилттэйгээр төлөвшиж байгаад л бахархдаг.

Өөрийгөө хэрхэн зоригжуулж өөдрөг байлгадаг вэ?

Бүх зүйлд Үргэлж талархдаг.Мөн дандаа гэрэл гэгээтэй эерэг зүйлийг ярьж, харж хандлагаа эерэг болгосон. Дашрамд the secret ыг үргэлж сонсдог. Өөртөө цаг зарцуулж сурсан. Дасгал тогмол хийж илүүдэл жингээ хассан, мөн өөрийн гадаад гоо сайхан арьс арчилгаандаа тогмол анхаардаг.Өөр өөрийгөө хайрла, өөртөө хайртай бай,үргэлж хөгж суралц, бусдыг сонс, тууштай шаргуу хөдөлмөрлө,зөв хүн бай, гэсэн зарчимтай

Ирээдүйн ээжүүдэд хандаж хэлэх үг

Гэр бүлээ зөв төлөвлө.Хүүхэд бол хариуцлага,мөн аз жаргал.Үргэлж хүүхдүүддээ үлгэр жишээ байж ярилцаарай. 

Хайртынхаа талаар яриач

Ханьтайгаа танилцаад 15 жил болжээ. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Миний хань нүдэнд дулаахан хөрслөг бор залуу цэмцгэр хувцасласан нь нүдэнд анх туссан. Бид нэг сургуульд лекцэнд хамт суралцдаг, би урт үстэй үснээс татаад л анхандаа тоогоогүйээ, уурлаад л хичээлээ хийдэг байсан.Энэхүү харилцаа маань цаг хугацааны явцад бие биендээ татагдаж, хайрлаж дурлалцаж, энэ амьдралдаа хамтдаа маш сайхан дурсамжийг бүтээсэн байна. Миний хань намайг чин сэтгэлээсээ хайрладаг ойлгодог,хүндэлдэг,амьдралыг хамтдаа 00-ээс эхлэж өдий зэрэгтэй сайхан амьдарч байгаадаа маш их баярлаж талархаж явдаг.

Миний хань Б.Батмөнх бол миний сайхан залуу сайн нөхөр 2 хүүхэддээ сайн аав.Миний биеийн нэгэн тал энэ амьдралын минь түшиг тулгуур,энэ насны минь хань, хайрт минь юм.Миний хань бол гэр бүлээ үргэлж №1-т тавьдаг. Хүү охин бид гурвын төлөө юу ч хийхэд бэлэн, биднийг хайрладаг, хүндэлдэг, ойлгодог,амьдралын төлөө зүтгэдэг,гэр бүлдээ цаг зав гаргадаг, гэр амьтай,хоол маш гоё хийдэг, ажилсаг, үнэнч шудрага зантай,сайхан залуу юмаа. Сэтгэлээр унасан үедээ нөхөртэйгээ байнга ярилцдаг, хөгжим сонсдог, эсвэл дасгал хийдэг. Чамдаа хайртай шүү хань минь.

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

3 Сэтгэгдэлтэй
  • Энхээ
    Мундаг шүү амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье
  • Ж.Отгонбаяр
    Миний найз мундаг дайчин шүү ....Шулуун шудрага чамдаа бүхий л зүйлд нь амуилтын дээдийг хүсэн ерөөе...Хамгийн шилдэг ээж шүү.Чи минь...Анх хамт машинд нь суугаад аялалд гарахдаа воов хүүхдүүд ханьтайгаа ямар гоё эелдэг харьцдөг юм бэ гээд өөрөөсөө ичиж билээ...Тэгээд нөхөртөө хэлж байсан...Ккк...Тэр цагаас хойш хүүхэдтэйгээ харилцах дээр анхаарч эхэлсэн шүү...Чи минь дайчин мундаг...Чамаараа бахархаж бна...🦋🍒
  • Family
    Saihan egch aav eejdee achlaltai, duu nartaa ulger jishee eyreg saun saihaniig tsoglooson hairtai egch min.Taniaraa mash ih baharhdag shu