blog image

Жирэмсний 11 дэх долоо хоног

2020-10-23 14:42:25

Гэдсээ томрохыг хүлээгээд л байна уу? Кк гэхдээ арай болоогүй ээ. Харин таны бэлтгэлүүд дөнгөж эхлэж байна. Энэ долоо хоногоос эхлэн ургийн эрт үеийн хромосомын эмгэг тодорхойлох чухал эхооношилгоонд хамрагддаж эхэлдэг… Зөвхөн 11 -13 долоо хоног 6 өдөртэйд л хамрагддаг тулхугацаагаа сайтар тооцоорой.

Ургийн өсөлт: 11 дэх долоо хоног

Ургийн толгой биеийн харьцаа 1:1 болж, ойролцоогоор 4 см урт, 7 гр жинтэй чангаанз шиг болжээ. Ургийн бараг бүх эрхтэнүүд нь бүрэлдэн бий болж гүйцээд, одоо ихэнх нь ажиллаж эхэлсэн байгаа. Хөл, гарын хуруунууд салангид болж,  буйл, хумсны суурь, үсний уг үүсч эхэлж байгаа.Элэг, бүдүүн, нарийн гэдэс, тархи болон уушги нь өөр өөрсдийн үүргийг бие даан биелүүлэх чадвартай болсон.  Бэлэг эрхтэний гадна хэсэг бүрэлдэж тодорхой болсон ч  хүйсийг нь харуулахад эрт байна.  Тажаахан л хүлээх хэрэгтэй болж дээ.

Танд сонирхуулахад:

  • Ураг тогтвортой шингэнээр амьсгалж байгаа бөгөөд төрөх хүртэл үргэлжлэх болно
  • Ургийн толгой нэлээд сайн хөгжсөн
  • Нүдний бүрхэвч хаалттай хэвээр

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илэрсээр байгаа
  2. Шөрмөс татах
  3. Хүйс хүртэлх заадас тодрох
  4. Үтрээнээс цагаан юм гарах

Зөвлөгөө

Нуруу чилэх, өвдөхөөс сэргийлэн нурууны хөндий хэсэгт жижигхэн, зөөлөн дэр байрлуулах, аль болохнуруугаа налж, тулж суухыг зөвлөдөг.  Даавраас шалтгаалан толгой өвддөг. Толгой өвдөхөөссэргийлж хоолоо тогтмол идэх, нойроо сайн авах, ялангуяа стрессээс хол байж тайван байх  нь чухал.

Дааврын өөрчлөлтөөс  болж жирэмсний туршид доошоо өнгөгүй, үнэргүй, цагаан өнгөтэй, жирийнүеэсээ арай илүү хэмжээтэйгээр гардаг.  Хэрвээ ямар нэгэн үнэртэй, өнгөтэй, загатнуулах тохиолдолгарвал эмчид хандан эмчлүүлэх шаардлагатай.

Шөрмөс татахаас сэргийлэхийн тулд та өдөрт их хэмжээний ус бага багаар шимэж уух хэрэгтэй. Хоолхүнсэнлээ кальци, магни зэрэг эрдэс бодис агуулсан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй