Жирэмсний 12 дахь долоо хоног
Жингээ бариарай хөөрхөн минь. Жирэмсний хугацаанд хэт их жин нэмэх нь хүүхэд тань том, мярайлаг төрнө гэсэн үг биш бөгөөд харин ч эсрэгээрээ таныг эрсдэлд оруулах магадлал өндөртэй.
Өдөр бүр өөр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэж аль болох уураг авах тал дээр анхаарч, нүүрхүчил агуулсан хүнсийг бага хэрэглэх хэрэгтэй. Өдөрт 6-8 аяга ус уухаа мартаж болохгүй.
Хөхний хөндүүр байдал, толгой өвдөх, өтгөн хатах, цээж хорсох зэрэг зовиурууд үргэлжилсээр байж болно. Таны ууж байгаа фолийн хүчил нь ходоодны асуудал үүсгэж байгаа учраас та фолийн хүчлээ хоолны дараа ууж байх хэрэгтэй.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
v Таны хүүхэд одоо 5.5 – 6 см биетэй, ойролцоогоор 14 гр жинтэй болжээ.
v Ураг уснаасаа ууж, уусан усаа шингээж, гадагшлуулах чадварыг эзэмшсэн байгаа.
v Гарын хөгжил нь гүйцэж, одоо хумс нь ургаж байгаа.
v Ургийн нүүрний хэлбэр дүрс нь тодорхой болж, чих нь толгойн хоёр талд байраа эзэлж, хоёр нүдээ аньж байгаа.
v Хөгжил нь гүйцэж хэвийн ажиллаж байгаа ургийн элэг, нойр булчирхай нь цусан дахь сахарын хэмжээг тохируулагч инсулиныг ялгаруулж эхэлсэн байгаа.
v Ургийн усны хэмжээ 50 мл байгаа бөгөөд энэ долоо хоногт эхэс даавар үйлдвэрлэх чухал үүргийг гүйцэтгэж байгаа.
v Ургийн тархин дахь даавар ялгаруулагчаас өсөлтийн даавар, сүүний даавар ялгаруулж эхэлсэн байгаа.
v Ургийн үс, хумс нь хурдацтай ургаж байгаа бөгөөд энэ долоо хоногийн хамгийн сонирхолтой хөгжил бол ургийн дууны өнгө бий болж байгаа ба та түүний уйлахыг нь сонсох гэж дахиад 6 сар хүлээх хэрэгтэй болж байна.
Хооллох зөвлөмж :
Буурцагны төрлийн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэвэл агууламжийн хувьд кальци, уургаар баялаг учраас танд болон урагт эерэг нөлөө ихтэй. Жирэмсэн байх үед уургийн хэрэгцээ өндөр байдаг учраас аль болох уураг агуулсан зүйлсийг хүнсэндээ хэрэглэвэл зохистой. Жишээ нь: өөхгүй мах, загас, тахианы мах, тараг, газрын самар, самарны нухаш, өндөг, шар буурцаг, сийр гэх мэтийн бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр уураг агуулдаг.
0 Сэтгэгдэлтэй