blog image

Жирэмсний 13 дах долоо хоног

2020-10-23 14:48:28

Эхний гурван сараа ч сайхан давчих юм бол хордлого, ядрах гээд зарим таагүй өөрчлөлтүүд дуусна шүү. Хүчтэй байгаарай. Жирэмсний 3 сарын эхо оношилгоондоо хамрагдах боломжтой сүүлийн 7 хоног шүү.

Ургийн өсөлт:

Ураг ойролцоогоор 7 – 8 см урттай, 7-14 гр жинтэй чавга шиг  болжээ. Толгой нь их биетэйгээ тэнцүүбайсан бол  нийт биеийн 1/3 эзэлж байна. Түүний дууны хөвч нь бүрэлдэж эхэлсэн. Буйланд нь 20 шүдний ор мөр гарсан төдийгүй бяцхан гар нь хурууны хээтэй болсон гэвэл та итгэх үү? Нүүр царайнь улам бүр хүнтэй төстэй болж байгаа. Аман дотор нь тагнай хэсэг хоорондоо нийлж эхэлсэн. Амаанээж, уснаасаа ууж чадаж байгаа. Нүүрний арьсанд нь шар үсний уг тодорч эхэлжээ.  Бэлэг эрхтэнийхөгжил нь бараг гүйцсэн тул одооо эхо оношилгоогоор мэдэх боложмтой болжээ.

Танд сонирхуулахад:

  • Толгойгоо эргүүлж чаддаг болсон
  • Амтыг мэдэрдэг болсон
  • Хүүхэд нь одоохондоо бага минутаар унтаж байгаа ч  удахгүй урт хугацаар унтаж эхлэнэ.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Дотор муухай оргих нь багасна
  2. Венийн судаснууд тодорно
  3. Толгой өвдөх, өтгөн хатах, ходоод хорсох нь ч мөн үргэлжлэх магадлалтай
  4. Гэдэс язарч эхлэж магадгүй

Зөвөлгөө

 Хоёрдугаар хагасаас эхлэн илүү эрч хүчтэй болдог тул энэ давуу талыг ашиглан дасгал хөдөлгөөнхийж болно. Таны ууж байгаа фолийн хүчлээс шалтгаалан зарим зовиур илэрсээр байгаа ч энэ ньургийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй учраас орхиж болохгүй.

Гэдэс болон  түүний ойр орчны арьсыг чийгшүүлж, өөрөөс шалтгаалах зохих арга хэмжээг авч байхнь зүйтэй. Учир нь гэдэсний язралт нь төрсний дараа ч эмчлэгдэх боломжгүй учир анхаарах хэрэгтэй. Язралтын эсрэг тусгай тос, ялангуяа какаотой тос хэрэглэхэд тохиромжтой.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй