Жирэмсний 14 дэх долоо хоног
Зиак хамгийн хүнд үеэ давчихлаа штээ. Баяр хүргэе. Хоёрдугаар хагасаас хоолны дуршил ихэсдэг. Хоёр хүний өмнөөс идэж байгаа учраас хоолны хэмжээгээ хоёр дахин ихэсгэж, замбараагүй идэжболохгүй ээ. Харин аль болох өөх тос ихтэй хоолноос зайлсхийж чанартай, амин дэм, эрдэс ихтэйхүнс сонгоорой.
Ургийн өсөлт:
Таны хүүхэд одоо нимбэгний хэмжээтэй болсон бөгөөд ойролцоогоор 8 см урттай, 42 гр жинтэйболжээ. Энэ нь түрүү долоо хоногоос хоёр дахин томорсон. Бөөр болон элэг, цөс нь ажиллагаандорж, шээс ялгаруулж эхэлж байна. Биеэр нь зөөлөн үс ургасан бөгөөд энэ нь дааруулахгүй дулаанбайлгах үүрэгтэй. Үс, хөмсөг нь ургаж эхлэсэн байгаа. Яс нь хатуурч, өөрийн хэлбэр дүрсийг олжэхэлсэн. Бамбай булчирхай ажиллаж, даавар ялгаруулах явцаа эхлүүлсэн. Хүүхдийн арьс нь машнимгэн, цаанаа байгаа бүхнийг гэрэлтүүлэн харуулж байгаа. Биеийн бүх хэсгийг лануго хэмээх үсбүрхсэн байгаа бөгөөд жирэмсний 28 долоо хоног хүртэл хүүхдийн бие дээрх энэ үс ургасаар байхболно.Бүх хоол тэжээлээ ихэсээрээ дамжуулан авч байгаа. Энэ долоо хоногоос эхлэн таны уухсогтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис нь хүйгээр дамжин урагт шууд нөлөөлөх аюултай.
Та сонирхуулахад:
- Үс, хумс ургаж эхэлсэн байгаа
- Бяцхан хуруугаа хөхөж, гараа савчуулан хөдөлгөж байгаа
- Ургийн ус нь 3 цаг тутамд шинэчлэгдэн цэвэрлэгдэнэ
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
- Хордого багасаад бараг байхгүй болсон байх
- Бие чилэх
- Хоолны дуршил нэмэгдэх
- Үс ургах
Зөвөлгөө:
Танд хэвлийн доогуур хүчтэй өвдөх, доошоо ус болон цус гарвал яаралтай эмчид хандах хэрэгтэй.
0 Сэтгэгдэлтэй