blog image

БИ ГАНГСТА ЭЭЖ

2021-04-03 18:30:20

Сайн байцгаана уу? Намайг Батхүүгийн Мөнхсэлэнгэ гэдэг. Хүний эмч мэргэжилтэй, 49 настай, 4 хүүхэдтэй. Анх 21 настайдаа ээж болсон. Хүүгээ анх хараад яаж миний хүү гэж дуудна аа л гэж бодож байсан. 1998 оноос хойш Герман улсад амьдарч байна. Мэргэжил сонирхолынхоо дагуу 2 ном бичиж, 3 дах номруугаа орж байна. Эхний номны нэр “ Зүрх хайрын эрхтэн”, удаах нь “ Яаж дурлалаа шинээр хадгалах вэ? “, харин 3-дах нь уран зохиолын ном байгаа. 

Хүүхэддээ байнга хэлдэг үгс : Би чамд хайртай, дандаа чамаар бахархдаг шүү гэж хэлдэг. 

Би муу ээж гэж бодож байсан үе байдаг уу? Байдаг бол хуваалцаач? 

Байсан. Хүүгээ төрүүлсний дараа бие минь өвдөөд хүссэн үедээ хүүгээ харж, хүрч, тэвэрч чадахгүй байсан үедээ өөрийгөө үзэн яддаг байж билээ. 

Би 38 насандаа бага хүүгээ гаргахаас өмнө гэдсэнд байхад нь хадам ээж аав төрүүлэхийг дэмжихгүй байсан тул хүүгийн аав нь тэдний талд ороод намайг сэтгэлийн маш хүнд байдалд оруулсан юм. Тэр үед би гаргана гэж тэмцэж, гүрийсээр ааваас нь гуйсаар байгаад төрүүлсэн боловч төрсний дараах маш хүнд хямралд орсон байсан. Энэ бүхэн нөлөөлсөн үү, өөр бусад асуудлууд  хуучин өвчний ул мөр бүгд нийлээд хүүгээ гаргаад 10 хоноод маш хүнд дeпрeсст орчихсон юм. Дараа нь хөхний сүү татраад хүүгээ ч авах харах дургүй хэвтэж л байдаг байсан. Ганцаараа хүүтэйгээ байхдаа ч хүүгээ битгий уйлаасай л гэж боддог болсон.  Өөр юунаас ч хайрыг мэдэрдэггүй болсон. 

Идэх, унтах, ярих хүсэлгүй орон дээрээ айдастай хэвтэж эхний 6 сарыг өнгөрүүлсэн. Энэ өвчин бол өөрийгөө болоод хүүхдээ арчилж өсгөх чадваргүй болгодог юм байна. Тэр үед надад нэг хүний бэлэглэсэн хүүхдийн орны дээр өлгөчихлөг дуугардаг, эргэлддэг тоглоом байсан. Тэрнийгээ дугаргаад л хүү бид 2 өдрийг хэвтэж өнгөрүүлдэг байсан санагдаж байна. 

Би сайн ээж гэж өөрөөрөө бахархаж байсан үеэсээ хуваалцаач? 

Хүүхдүүд маань биеэ даасан бүгд өөрсдийн гэсэн хоббитой хув хүн болж төлөвшиж байгааг хараад миний хувь нэмэр, оролцоо бага байгаа ч ээж хүний гаргадаг байсан чармайлт нөлөөлж байна даа гэж боддог. 

 Ээж болсоны дараах таны амьдралын өөрчлөлтүүд, хүүхдээ өсгөөд гэртээ байхдаа хэрхэн өөрийгөө хөгжүүлдэг байсан бэ? 

Том охиноо төрүүлэхдээ оюутан байсан тул хичээлдээ яваад л таардаг байсан. Дараагийн охин минь яг жилийн зайтай гарсан. Ингээд гэртээ 3 жил суусан. Хүүхдүүдээ өдөрт 2 удаа гадаа салхилуулж, тоглоомын талбай руу явдаг байж. Гэртээ амттай хоол хийж найз нөхдөө урих дуртай, мөн өөртөө цаг гарган найзуудтайгаа уулзна. Хүүхдүүддээ ном уншиж өгөх хамгийн дуртай. Нөхөр минь завтай үедээ гэр бүлээрээ гадуур зугаалж явцгаадаг байсан. 

Өөрийгөө хэрхэн зоригжуулж өөдрөг байлгадаг вэ? 

Хүүхдүүдээ жоохон байхад өөрийгөө зоригжуулах тухай тийм ч их боддоггүй зүгээр л хүмүүс намайг үнэлэхгүй мөртлөө үргэлж сайн ээж байхыг хүсэх үед олон зүйлийг боддог байсан. Олон ч унаж боссон доо. Хүүгээ 4 настай байхад нөхөр минь надаас салах шийдвэрийг гарган намайг явуулж, өөрөө гэртээ хүүхдүүдээ аваад үлдсэн. Унах үед гутранги болон эргээд босох үедээ хэвийн хүчтэй болдог байв. Одоо бол ахиж унахгүйгээ мэддэг. 

Ирээдүйн шинэхэн ээжүүдэд хэлэх үгс

Ээж болох амархан, ээж байх хэцүү. Нэгэнт ээж болсон бол ээж л бай. Хүүхдээ зөв хүмүүжүүлж, өсгөх талаар судалж, ном их уншиж жирэмсэн байхдаа тайван ээж болох бэлтгэлээ хийгээрэй. Өдөрт заавал 1 цагийг болвол 2 цагийг өөртөө зарцуулж сураарай. Дөнгөж ээж болсон үеэс эхлэн гаднах үзэмжиндээ анхаарах хэрэгтэй. Төрснийхөө дараа 2 долоо хоногоос гэдсээ баадагнаж, ороож, гүйх, дасгал хийх гэх мэт спортоор хичээллэж буцаад хэвийн байдалдаа ороход өөрийгөө бэлдээрэй. 

Аав нь түшигтэй, түшиггүй хамаагүй зөвхөн өөрийгөө болоод хүүхдээ л бодох хэрэгтэй. Нөхөртөө ч гоё, сайхан харагддаг байх чухал шүү. Өөрийгөө хайрлаж байна гээд гэр орноо орхигдуулж болохгүй. Аль болох цаг зөв төлөвлөж, зохицуулах чадварыг сураарай. Би төрөөд нэг сарын дараа л буцаад хэвэндээ ордог байлаа. Хэзээ ч гэдсээ унжуулж явж үзээгүй. 

Өөртөө хэрхэн цаг гаргадаг вэ? Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ? 

Энэ бол ээж, эмэгтэй хүн бүрийн хийх ёстой зүйл. Би хэнэггүй юм шиг мөртлөө маш их зарчимтай. Эмэгтэй хүн зарчимч, үнэнч, өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй. Нүүрээ нээх их будаад байдаггүй болохоор нүүр будаг, үсчин , манекурт цагаа үрдэггүй. Тэр цагаа хүүхдүүддээ л гаргах дуртай. Спортоор  хичээллэдэг бол залуу охидууд цаанаасаа л сайхан харагдана. Ер нь хэлбэр хөөж гүйдэггүй хүнд цаг их гарна гэж боддог. 

Сэтгэлээр унасан үедээ яаж өөрийгөө тайвшруулдаг вэ? 

Сэтгэлээр унасан үедээ өөрийгөө өрөвдөж эсвэл бусдыг өрөвдөж уйлдаг. Тэгээд л дуу сонсоно, бүжиглэнэ, мөн цонхоор ширтэж сууж тайвширдаг. Байгаль, амьтан шувууд харах дуртай. 

Хайртынхаа анх юунд татагдсан бэ? 

Би амьдралдаа 2 нөхөртэй байсан. Анхны хань минь цэвэрч, сайхан, халамжтай хүн байв. Тэр байдалд нь татагдаж билээ. Дараагийн нөхөр минь Герман хүн. Их гоё нүдтэй, нүдээрээ би чамд дурлачихлаа гэдэг байсан. Бас сайн залуу, сайхан ч залуу байсан. Хоёулаа л надад их хайртай. Сайн ч аавууд. Хамтдаа байхдаа ч, салсны дараа нь бид эцэг эх хэвээрээ. Үүрд хамт байх хувьгүй байж. 

Сайн аав гэж ямар хүнийг хэлэх вэ? 

Сайн аав гэж аав болохоо мэддэг, хүүхдээ гэдсэнд байхаас хайрлан аавын бэлтгэлээ сайн хийсэн залууг хэлнэ дээ. Хүүхдээ гэдсэнд байхаас эхэлж хайрласан аавууд гарч ирсэнийх дараа улам их хайраа мэдрүүлдэг. Заримдаа сайн аав нар ээжээс илүү байр суурьтай болох талтай. Ээжээс нь хүртэл хүүхдээ харамлаад л ( инээв). 

Эхнэр нөхөр хоёр бие биедээ үргэлж нэгт байх ёстой. Хүүхдүүдээ нэг зөв нэг үзлээр хүмүүжүүлж байж гэр бүл тогтоно. Салсан гэр бүлийн хувьд хүүхдүүддээ эцэг эх нь муулалгүй яагаад салсан шалтгаанаа тайлбарлан ойлгуулж, нэг нэгнээ муу үгээр хэлэлгүй өөр өөрийнхөө хайраар дутаалгүй өсгөх нь чухал. 

БИ ГАНГСТА ЭЭЖ

Би одоо 49 настай 4 хүүхэдтэй Гeрманд 23н жил амьдарсан эмэгтэй. Олны анхааралд өртөөд миний талаар олон үндэслэлгүй юм бичдэг ч би жирийн л нэг амьдралд хүүхдүүддээ хайртай ээж хүн. Монголд хүмүүс гол төлөв 40 гараад эмээ өвөө болдог болохоор намайг эмээ гэдэг байх. Гэхдээ би эмээ биш. Амьдрал дээр ч эмээ биш. Манай том охин 28н настай найз залуутайгаа 8н жил хамт амьдарч байгаа ч хүүхэд гаргаагүй, надад ач зээ гэж байхгүй. Eвропт над шиг хүнийг эмээ гэж нэрлэвэл намайг биш тэр эмээ гэж хэлсэн хүнийг эрүүл биш юм байна гэж бодно. Би 4 хүүхэд гаргасан ч биeэ хаяагүй залуу сэтгэлгээтэй,  монгол залуус ч сонсдоггүй зарим нь сонсож үзээгүй залуу уран бүтээлчдийн дууг сонсдог. Эмэгтэй хүн хэзээ ч хөгшрөхгүй байж чадна.  Өөрийгөө үргэлж гүнж гэж бодож хайрлах хэрэгтэй. Энийг монголын бүх сайхан ээжүүддээ хэлж бна. Та бол хатан ухаантай хамгийн хөөрхөн эмэгтэй. Баярлалаа.

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

17 Сэтгэгдэлтэй
  • Оюумаа
    Чи их мундаг ухаалаг бүсгүй байна. Тийм шүү үр хүүхдүүдээ л хайрлаж бодож амьдрах хэрэгтэй. Хүүхдүүд ухаантай бол эцэг эхээ хайрлана. Яагаад гэвэл чи тэр хүүхдүүдийг төрүлсэн сахиусан тэнгэр шүү дээ. Өвдөнө гэдэг бол хэлж ирдэггүй тийм болохоор нэгэнт ирсэн өвчинг өөрөө л эдгээнэ. Сүүлийн үеийн судалгаагаар эм тариа гэхээсээ илүү өөрөө сэтгэл зүйгээ удирдах жолоодох . Стрессээс гарч чаддаг байх хэрэгтэй.тэгвэл эрүүл сруул сайхан амьдрана. Амжилт хүсье.
  • Оюумаа
    Чи их мундаг ухаалаг бүсгүй байна. Тийм шүү үр хүүхдүүдээ л хайрлаж бодож амьдрах хэрэгтэй. Хүүхдүүд ухаантай бол эцэг эхээ хайрлана. Яагаад гэвэл чи тэр хүүхдүүдийг төрүлсэн сахиусан тэнгэр шүү дээ. Өвдөнө гэдэг бол хэлж ирдэггүй тийм болохоор нэгэнт ирсэн өвчинг өөрөө л эдгээнэ. Сүүлийн үеийн судалгаагаар эм тариа гэхээсээ илүү өөрөө сэтгэл зүйгээ удирдах жолоодох . Стрессээс гарч чаддаг байх хэрэгтэй.тэгвэл эрүүл сруул сайхан амьдрана. Амжилт хүсье.
  • Handaa
    Odoo nohor bga yu
  • Oogi
    Yostoi goyo bietei mundag egch
  • Ганаа
    Мундаг хүн гэж боддог
  • Энхтуяа
    Маш гоё зөвлөмж байна.Танд эрүүл энхийг хүсье.
  • M
    Estoi munadag emegtei yumaa. Mash goe zuvlulguu avlaa. Tand az jargal eruul enhiig husie.
  • мөнход
    гоё ярилцалга байна эрүүл энх хамгийн сайхныг хүсий
  • Banzragch Ayush
    Chinii bujigleh neg l zuil aguulaad baih shig baisan dugail uzeed sonsood l baisan odoo taillaa ylalt buhen chiniih baih aguu shuu ulam oorooroo baharhaj amidraarai chi chadnaa Eh oron eej aav elgen sadan taigaa amidarval az jargal bol uu tanii mergen uhaan medeg.....
  • Banzragch Ayush
    Chinii bujigleh neg l zuil aguulaad baih shig baisan dugail uzeed sonsood l baisan odoo taillaa ylalt buhen chiniih baih aguu shuu ulam oorooroo baharhaj amidraarai chi chadnaa Eh oron eej aav elgen sadan taigaa amidarval az jargal bol uu tanii mergen uhaan medeg.....
  • БагшийнханТөмөр овогтой УРНАА нас 53
    Сайн байн уу ? Мундаг байна сайхан бүсгүй шүү би ч хар залуугаара 4н өнчин хүүхдүүдийг өсгөж залуу насаа зоруулсанда одоо бүгд гадаадын их дээд сургуульд сурч байна франц.солонгос .Ану зэрэг улсад амьдарч байгаа. Чи бол өөрийнхөөрөө байдаг зан чин их таалагдсан шүү.за эрүүл энх аз жаргал хүсье
  • Боржигин
    Mundag zow setgelgeetei egch yumaa amjilt hvsii
  • Amgaa
    Bayarlalaa, mash saihan zuvulguug yamar ch iluu dutuu uggui, oilgomj, surgamjtai bichsen bna. Turuud 6 sar hevtsen ... gesen ter heeeg deer uneheer zurh shimshirch, hamar miny sharhiraad yavchihlaa. Adilhan eh hun, eej hun bolohoor... Nomnuudiig tani olj unshih yumsaan.
  • Uuganbayr
    Sn bnuu? tanii tuulj irsen amidraliin ochvvhn hesegiig setgel hodlon hairlan orowdon baharhan bj unshlaa ongorson amidral tm ch chuhal bish gagtshvv gerel gegeetei bvhniig awch vldeh n odo bga amidral mash tom tvlhets bldg gj bodoj bn egch taniig hvndelj hairladag shvv bie e bodoj amar taiwan bgaarai gj hvsie ervvl enhiig hvie 🖤
  • Зочин
    Өвчин гэдэг хэцүү.хэлж ирэх биш...хийсэж ирдэг..төрөхдөө л гэнэ алдаж дээ...савны хөөрөлт халуун, сэтгэл санааны тавгүй байдал нөлөөлсөн бол уу .Ийм явдал монголд зөндөө байдаг..бурхан минь. Шуурхай зөв арга хэмжээ авсан бол ямар ч сэвгүй эдгэрч болох л бсн байх.. .Уг нь энэ эмэгтэй маш ухаалаг, зөв ярьдаг..үнэхээр мундаг, сийрэг толгойтой, чадалтай эмэгтэй санагддаг.
  • Сэтгэгдэл
    Ярьдаг зүйлүүд нь бүгд л зөрөөтэй юм Яасан ч олон худалаа ярьдаг хүнбдээ
  • Эмэгтэй
    Мундаг эмэгтэй би их хүндэлдэг 🥰🌹🥀 Энэ эмэгтэйг муугаар битгий хэлж байгаарай