blog image

Анхны сарын тэмдэг хэзээ ирэх вэ?

2021-04-20 12:11:26

Миний зөвлөгөөг уншиж буй хөөрхөн дүү минь сайн уу? Биений юм маань хэзээ ирэх бол? Гэнэт ирчихвэл яанаа? Бусад охидынх ирчихээд байхад яагаад минийх удаад байна аа?  Тиймээ, бүгд л ингэж боддог. Гэхдээ хангалттай мэдээлэлтэй, бэлтгэлтэй болчихвол огт санаа зовох зүйл биш шүү.

Охидод бэлгийн бойжил 9-12 насанд, хөвгүүдэд 10-13 насанд эхэлнэ. Бэлгийн бойжилт эхэлснээс 2-2.5 жилийн дараа охидод анхны сарын тэмдэг ирэх бөгөөд үүнийг менархе гэж нэрлэдэг. Менархе гэдэг нь хэрэв бэлгийн харьцаанд орвол жирэмслэх боломжтой гэсэн үг юм. Охидод анхны сарын тэмдэг ихэнхдээ 11-14 насанд ирэх боловч цөөн тохиолдолд 9 наснаас өмнө эсвэл 15 наснаас хойш ирдэг.

Сарын тэмдэг хэзээ ирэхийг мэдэж болох уу?

Хамгийн анхны сарын тэмдгийг хэзээ ирэхийг яг таг хэлэх боломжгүй ч сарын тэмдэг ирэхээс өмнөх биед гарч болзошгүй өөрчлөлтөө ажиглаад мэдэх боломжтой.

  • Гэдэс цанхайх буюу бүдүүн харагдах
  • Нуруу чилж өвдөх
  • Хэвлийн доод хэсгээр базлах
  • Доошоо бордуу юм гарах ийм шинж тэмдэг илэрвэл дэлгүүрээс ариун цэврийн хэрэглэл авч бэлдээрэй.

Харин дараагийн сарын тэмдгээ хэзээ ирэхийг мэдэх боломжтой.

Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртэл хоногийг мөчлөг гэнэ. Өсвөр насны охидод анхны сарын тэмдэг ирсний дараа эхний 1-2 жилд мөчлөг тогтворгүй байж болно. Энэ үед охидод сарын тэмдгийн мөчлөг 21-45 хоног байх нь хэвийн бөгөөд 3-7 хоног үргэлжилнэ.

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй