blog image

Жирэмсний 15 дах долоо хоног

2020-10-23 14:51:02

Хөөрхөн гэдэс тань бага багаар томорсоор, хүмүүс таныг хараад жирэмсэн гэдгийг тань анзаарч баяр хүргэж эхлэх болов уу. Гэхдээ хүн бүр өөр өөр бие организмтай, төрөлтийн тооны хувьд өөр байдагболохоор гаднаас харагдах хэмжээ нь өөр өөр байна.

Ургийн өсөлт

Хүүхэд нь ойролцоогоор 10 см урттай, 70 гр жинтэй болжээ. Хөл нь гарнаасаа урт болсноор, биеийнхарьцаа зөв болсоор байна. Таны хүүхэд  өшиглөж, хөдөлж байгаа ч танд мэдрэгдэх арай л болоогүйбайгаа.  Хэдийгээр нүдний зовхи нь хаалттай хэвээр байгаа ч  хүүхэд гэрэл таних чаддаг болжээ. Сорж авах, амьсгалах, амт таних, залгих чадвар хөгжсөөр байна. Жижигхэн үснүүд машхурдацтайгаар ургийн биеийг бүхэлд нь бүрхсээр байгаа. Хүүхдийн тань арьс маш нимгэн учраасарьсны цаад талын судаснууд гэрэлтэн харагдана. Сонсох мэдэрхүй нь чихний дотоод ясжилтявагдаж байгаатай холбоотойгоор хөгжиж эхэлсэн ч, одоо хэрнээ таныг сонсож чадахгүй байгаа. Урагуснаасаа ууж эхэлсэн байгаа бөгөөд үе үе зогсуулдаг.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Хамраас цус гарах
  2. Цээж хорсох
  3. Гэдэс хийгээр дүүрэх
  4. Сексийн дур хүсэл ихсэх
  5. Буйл үрэвсэж, цус гарах

Зөвөлгөө

Зөвхөн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан болон эмчийн заавраар амниоцентез( ураг орчмыншингэн) шинжилгээг жирэмсний хоёрдугаар хагаст өгдөг. Энэ нь ургийн гажиг, дауны өөрчлөлт болонбусад эрүүл мэндийн мэдээллийг шалгадаг шинжилгээ юм.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй