Эрчүүдийн секс чадамж наснаас яаж хамаарах вэ?
Секс бол хүнд аз жаргал, баяр баяслыг өгдөг зүйл шүү дээ. Гэхдээ сексийн хамтрагчаа зөв сонгох хамгаас чухал. Тэгвэл заавал секс хийхгүйгээр таарч тохирох хамтрагчаа олох боломж бий.
18-20 нас Зан байдал: Ийм насан дээрээ эрчүүд хаана ч, хэнтэй ч, хэзээ ч секс хийхэд бэлэн байдаг. Тэднийг өдөөхийн тулд ямар ч эд зүйлс хэрэггүй. Боломж: Хязгааргүй. Сэрэл агшин зуур л хөдөлдөг. Ийм насны эрчүүд сексийн дараа 5 минут болов уу, үгүй юу дахин сексдэхэд бэлэн болдог.
Тиймээс нэг уулзалтаар 3-5 удаа секс хийх чадвартай байдаг. Чадвар: Статистик мэдээллээс үзвэл ийм насны эрчүүдийн 90 хувь нь сексийн туршлагатай болсон байдаг аж. Тэгээд бүр 20 насандаа дор хаяж хоёр хамтрагчтай байгаад үзчихсэн байдаг гэнэ. Давуу чанар: Секс түүний хувьд сэтгэл санааг нь бүрэн эзэмдсэн нэгэн аятайхан тоглоом мэт байдаг. Ийм учраас энэ насанд эрчүүд нэг шөнийн дотор бараг л “Камасутра”-гийн бүхий л байрлалыг дуршиж үзэхэд бэлэн байдаг.
Ийм насны эрчүүдийн бэлэг эрхтнийх нь толгойн мэдрэлийн төгсгөлүүд маш мэдрэмтгий байдаг учраас дахин сэрэл хөдлөхөд бага хугацаа шардагддаг байна. Тэдний зөвхөн 5 хувь нь дур тавихдаа удаан байдаг бол 30 хувь нь сексдэж эхлэв үү, үгүй юу дур тавьдаг байна. Харин хурьцал үйлдэх дундаж хугацаа нь 1-3 минут байдаг байна. Энэ насны эрчүүд сексийн чанарт үл анхааран ямар ч байрлалаар хамаагүй олон удаа хийхийг хүсдэг байна. Хэнд тохирох вэ: Ийм насны эрчүүдэд 35-45 насны эмэгтэйчүүд тохирдог байна. Эмэгтэйн сексийн туршлага залуу хамтрагчийн туршлагагүй байдлыг нөхдөг аж. 18-20 насны охидын хувьд тэдний зөвхөн 20 хувь нь үеийнхээ залуучуудад сексийн амтыг мэдрүүлж чаддаг гэнэ.
21-27 нас Зан байдал: Эрэгтэй хүний гормон 24 нас хүртлээ өндөр түвшинд байдаг бол үүний дараа буурах хандлагатай болж ирдэг байна. Ийм насны эрчүүдийн хувьд секс тийм ч чухал зүйл байхаа больдог байна. Боломж: Бараг хязгааргүй. Сэрэл хөдөлгөхийн тулд бэрхшээл нэг их гардаггүй. Дахин хурьцал үйлдэхэд тийм ч их хугацаа шаардахгүй болохоор нэг удаагийн уулзалтаар 3-5 удаа, өдөрт 7-10 удаа хурьцал үйлдэх боломжтой байдаг байна. Туршлага: Сексийн чадвар энэ насныхны хувьд 95 хувьтай болсон байна. 25 нас хүрэхдээ аль хэдийн 5-10 хамтрагч сольж амжсан байдаг бөгөөд энэ нь амьдралдаа учрах эмэгтэйчүүдийн 60 хувийг эзэлж байна. 25 настай эрчүүдийн дөнгөж 15 хувь нь л нэг жилээс ил үү хугацаанд сексийн харилцаатай байсныг тогтоожээ. Давуу чанар: Секс түүний хувьд сонирхолтой хэвээр байх бөгөөд нэг удаагийн хурьцлаар 3-5 удаа байрлалаа солих сонирхолтой байдаг. Тэд энэ үед ямар нэг киноноос харсан байрлалаа туршихад бэлэн байдаг аж. Тэд сексийн чанарт урьдынхаасаа илүү их анхаарал тавьдаг. Мөн хамтрагчийнхаа сэтгэл санаанд ч анхаардаг. Дутагдал: Бэлэг эрхтний толгойн мэдрэлийн төгсгөлүүд нь мэдрэмтгий хэвээр байдаг. Хурьцлын дундаж хугацаа 3-5 минут болсон байна. Хэнд тохирох вэ?: Ийм насны эрчүүд нь мөн л урьдынхтайгаа ижил шалтгаанаар 35-45 насны эмэгтэйчүүдэд тохирно. Мөн өөрсдийнхөө үеийнхэн болох 22-25 насны бүсгүйчүүдийг таашаадаг. 28-35 нас 30 настай эрчүүдиин гормон 25 настай эрчүүдтэй харьцуулбал буурсан байдаг.
Америкийн эрдэмтдийн судалснаар ийм насны эрчүүд сексийн тухай 15 минут тутамд боддог гэнэ. Зан байдал: Янз бүр. Тэдний бие организмийн төрөлхийн чадавхиас шалтгаална. Чадвар муутай эрчүүд нас ахих тусам сексэд сснирхолгүй болдог. Сексийг хаана ч, хэнтэй ч хамаагүй хийх чадвараа зөвхөн 10 хувь нь л хадгалж үлддэг. Боломж: Тодорхой хязгаартай. Ийм насны эрчүүдийн 20 хувь нь бэлгийн сулралтай болчихдог аж. Дахин хурьцалд бэлэн болохын тулд дор хаяж 10 минутаас нэлээд хэдэн цаг шаардлагатай болдог. Ийм насны эрчүүдийн ихэнх нь нэг уулзалтаар хэд хэдэн удаа хурьцал үйлдэх чадвар нь алга болсон байна. Нэг өдөр 3-5 удаа хурьцал үйлдэх боломжтой. Туршлага: Ийм насны эрчүүдийн 85 хувь нь нэг эмэгтэйтэй удаан хугацааны турш сексийн харилцаатай байх чадвартай болсон байдаг. Давуу чанар: Бэлэг эрхтний толгойн мэдрэмж тодорхой хэмжээгээр буурсан байдаг байна. Иймээс хэдийгээр хурьцлын дундаж хугацаа хэдий ч биш ч гэсэн ийм насны эрчүүд хурьцлын хугацааг удирдаж, хамтрагчаа хэдэн арван минутын турш таашаал олгож чаддаг байна. Дутагдал: Хурьцал үйлдэхдээ янз бүрийн байрлалыг туршиж үзэх сонирхол нь буурдаг. Хэрвээ тогтмол нэг хамтрагчтой бол ийм насны эрчүүдийн 80 хувь нь хурьцал үйлдэж байхдаа байрлалаа сольдоггүй. Тэдний сексийн нийт байрлал нь 2-3 янз болсон байдаг аж.
Хэнд тохирох вэ?: Ийм насны эрчүүд залуу охидын сонирхлыг их татдаг аж. Өөрсдийнхөө үеийнхнийг чанартай /жинхэнэ таашаал/ сексээр хангаж чаддаг байна. 36-45 нас Ийм насны эрчүүдийн гормоны хэмжээ 25 настай эрчүүдийнхтэй харьцуулбал 80-85 хувь буурсан байдаг байна. Энэ нь 40 гарсан эрчүүд “тэтгэвэртээ” гарах болсон гэсэн үг биш юм. Зүгээр л сексийн тухай тэд 28-35 насны эрчүүдтэй харьцуулбал илүү бага боддог гэж хэлж болно. Зан байдал: Ийм насны эрчүүдэд 30 настай эрчүүдэд байсан зан байдлууд мөн адил нөлөөлөх ба дээрээс нь нэг хүчин зүйл нэмэгдэнэ. Энэ бол эрүүл мэндтэй холбоотой асуудлууд бөгөөд ялангуяа архаг өвчинд нэрвэгдэх явдал 40 насныханд их тохиолддог. Гэхдээ зарим эрчүүдийн хувьд төрөлхийн бие организмийн чадавх маш сайн байдаг болохоор 40 насандаа ч сексийн идэвх өндөр байдаг. Боломж: Ихэнхдээ хязгаарлагдмал. Ойролцоогоор ийм насны эрчүүдийн 60 хувь нь сэрэл хөдлөхгүй байх бэрхшээлтэй учирдаг. Хэдийгээр бэлгийн сулралгүй байлаа ч хурьцалд ороход бэлэн болтлоо маш удаан хугацаа, их хөдөлмөр шаардагддаг ажээ.
Хурьцал хоорондын зай 30 минутаас бүтэн өдөр хүртэл үргэлжилж болох ба өдөрт зөвхөн нэг удаа л хурьцлын ажил хийх чадвартай болдог аж. Туршлага: Түүний туршлага 99,8 хувьтай байна. Бараг бүх эрчүүд 45 насандаа удаан хугацааны секс харилцааны туршлагатай болсон байдаг аж. Давуу чанар: Өөрийнхөө дур хүслийг хангахын оронд хамтрагчтаа таашаал өгөхийг илүүд боддог. Ингэхийн тулд түүнд бүхий л боломжууд байдаг. Үүнд хурьцлын үргэлжлэх хугацааг ихэсгэх, мөн бүсгүй хүний биеийг таалах агуу туршлагатай болсон байдаг. Хэдийгээр дахин хурьцал үйлдэхэд удаан хугацаа шаардагддаг боловч хамтрагч нь хүсч байвал өөрийнхөө дур тавих эсэхийг үл харгалзан нэг өдрийн дотор хэд хэдэн удаа хурьцал үйлдэж чаддаг байна. Дутагдал: Ийм насны эрчүүд 7 хоногт дунджаар 1-2 удаа секс хийдэг байна. Сексийн байрлалаа өөрчилж үзэх, турших үзэгдэл нь тэдгээрийн ихэнхийнх нь хувьд ард хоцордог аж.
4 Сэтгэгдэлтэй
Nathancrubs
HarryStunk
AndrewImmah
Энхцэцэг