Язралтын зураас нь биеийн хэлбэр галбир гэнэт өөрчлөгдөж арьс сунаснаас үүсдэг байна. Жирэмсэн болох үед биеийн жин нэмэгдэж, өгзөг, хөх, гэдэс бүдүүрдэг. Арьсны өнгөн хэсэг хамтдаа сунадаг бөгөөд түүний доор байдаг арьс болон арьсан доор байдаг коллаген, шөрмөс зэрэг нь дагаж чаддаггүй. Тиймээс коллаген ба шөрмөсд урагдалт үүсч улаан ягаан өнгийн язралт бий болж ирдэг байна.
2. Стеройд дааврын нөлөөнөөс болдог.
Жирэмсний үед стеройд дааврын ялгаралт ихэсдэг тул мөн язралт бий болдог. Энэ дааварт арьсны чангарлыг сулруулдаг үйлчилгээ байдаг юм. Арьс нь энгийн үедээ буцаж нөхөн сэргэгддэг солилцоог байнга явуулж төлжиж байдаг.Гэвч энэ даавар идэвхжсэнээр бодисын солилцоо удааширч коллагений төлжилтийг удаашруулдаг юм.
Тэгвэл язралтгүй жирэмслэж болох уу?
Мэдээж болно. Язралтын зураас гарахаас баттай сэргийлэх ба нэгэнт гарсан язралтыг бүр мөсөн арилгана гэдэг нь хэцүү. Гэвч язралт үүсэх эрсдлийг бууруулж, нэгэнт гарсан язралтыг аль болох багасгах боломжтой.
 
Язралт гаргахгүй байхын тулд биеийн жингээ барьж, чийгшүүлж байх нь чухал. Огцом биеийн жин нэмэгдвэл арьсны суналт гүйцэхээ байдаг тул эмчийн зөвлөгөөг дагаж байх нь зүйтэй. Ингэвэл язралт гарахаас сэргийлж болно.
Арьсыг чанга байлгахын тулд мэдээж чийгшүүлж, арчилж байх нь чухал. Зориулалтын язралтын тос ба эссэнц зэргийг түрхэж чийгшүүлснээр жирэмсэн ч гэсэн чанга мөртөө зөөлөн байдлыг нь хэвээр нь хадгалж чадна.
 Нэгэнт язралт үүссэн бол яах вэ?
Язралтыг бүр мөсөн арилгахад хэцүү боловч, арьсны солилцоог идэвхжүүлснээр бүдэг болгох боломжтой. Хуучин арьс хэвээрээ байгаад байвал шинэ арьс төлжиж бий болох солилцоог бууруулдаг тул биеийн скраб хэрэглэн зөөлөн массажилж өгвөл сайн.
Мөн бодисын солилцоог сайжруулах үйлчилгээтэй гэгддэг витамин, цайр ихээр агуулагдсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөе. Дээрээс нь шинэ арьс нөхөн төлжигддөг цаг болох оройн 10 цагаас шөнийн 2 цагийн хооронд сайн унтаж амарч байгаарай. Мэдээж язралт үүсснээс хойш 6 сарын дотор сорвины тос хэрэглэвэл их сайн бүдгэрнэ.
Язралтын эсрэг тууштай арьс арчилгааг хийж байх
Жирэмслэлт, төрөлт гээд биеийн жин өөрчлөгдөх үед яалт ч үгүй язралт үүсэхдээ амархан болдог. Тиймээс гэдэс томрох үеэс эхлээд язралтын эсрэг арчилгаа хийж эхлэн, төрсний дараа ч гэсэн арьс арчилгаагаа сайтар хийж байгаарай.