blog image

Жирэмсний 17 дах долоо хоног

2020-10-23 14:53:28

Хөөрхөн хэвлийд үр нь улам л томорсоор байна. Хөдөлгөөнийг нь мэдрэхгүй байгаа бол санаа зовох зүйлгүй дээ.  Хэдийгээр  жирэмсний 7 дах долоо хоногоос эхлэн ураг хэвлий дотроо хөдөлж эхэлдэгч  ихэвчлэн  18-22 дах долоо хоногт  ээжид нь мэдрэгддэг.

Ургийн өсөлт

Ураг ойролцоогоор 13 – 14 см , 160 – 190 гр жинтэй авокадо шиг хэмжээтэй болжээ. Мөгөөрснүүд ньясжиж, илүү их жин нэмж эхлэж байна. Хөлийн хуруу, гарын хуруунууд хэлбэрээ бүрэн олсон байгаа. Нүүрний хэлбэр бүрэн хэлбэржэж сормуус, хөмсөг ургасан байгаа нүдээ эргэлдүүлэх хөдөлгөөнхийж чаддаг болсон. Хүүхдийн зүрх минутад 120-160 удаа буюу таны зүрхнээс 2 дахин хурданцохилж байгаа.

сониноос:

  • Эрэгтэй хүүхдийн түрүү булчирхайн хөгжил нь гүйцсэн
  • Харин эмэгтэй хүүхдийн өндгөвч нь хөгжиж өндгөн эс ялгаруулж эхэлжээ

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

Хүүхдийнхээ хөдөлгөөнийг 17 долоо хоногтойгоос мэдэрдэг ч зарим нь 18-20 долоо хоногтойд чмэдрэх нь бий.

  1. Үтрээний цагаан юм илүү өтгөн, зунгааралдсан маягтай болно
  2. Зүүд
  3. Та ойролцоогоор 2-4 кг нэмсэн байх
  4. Цээж хорсох
  5. Нүүрэнд сэвх үүсэх
  6. Өтгөн хатах
  7. Хавагнах

Зөвөлгөө:

Жирэмслэлттэй холбоотойгоор бие дэх цусны хэмжээ ихсэж зүрх, бөөрний ачаалал ихэсдэг.  Шаардлагатай байгаа шингэнийг нөхөхийн тулд өдөрт 6-8 аяга ус уух хэрэгтэй. Хэт их хэмжээгээрдавс хэрэглэх нь хаван үүсгэдэг. Цус багадалтаас сэргийлж, биед шаардагдах төмрийн бэлдмэлийгэмчийн заавраар уугаарай.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй