blog image

Жирэмсний 18 дах долоо хоног

2020-10-23 14:59:19

Баяр хүргэе. Жирэмний 5 сар эхэллээ.Та 18-20 долоо хоногтойд буюу 5 сарын ургийн анатомынбүтцийг тодорхойлдог нарийвчилсан эхо оношилгоондоо хамрагдах хугацаа нь болжээ.

Ургийн өсөлт

Хүүхэд нь ойролцоогоор 15 см урттай, 190 гр жинтэй том сонгино шиг хэмжээтэй болжээ.  Мэдрэлийнтөгсгөл хэсгүүд бүрэн хөгжсөн. Одоо гадны чимээг илүү сайн мэдэрч чаддаг болсон. Үе үе унтажбайгаа бөгөөд, унтаж сэрэх нь тогтмол болжээ. Бөөр нь шээс боловсруулж эхэлдэг. Ургийн толгойхэсэгт үс ихээр ургаж байгаа.

Танд сонирхуулахад:

  • Хуруугаа хөхөж, залгиж, зогьсуулж, эвшээж чаддаг гэвэл итгэхүү?
  • Гэдсэндээ чөлөөтэйгээр  байнга эргэж, хөрвөөж, цохиж, өшиглөж, хөдөлж байгаа
  • Хүйн судсаа атгаж, тавин тоглосоор л…

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Ургийн хөдөлгөөнийг мэдрэх
  2. Гар хөл бага зэрэг хавагнана
  3. Нуруу хөших
  4. Хөлний шөрмөс татах
  5. Тавгүй зовиуруудаас болж шөнө унтахад хэцүү болох
  6. Венийн судасны даралт ихссэнээр хамраас цус гарах нь олшрох
  7. Санаа зовох

Зөвөлгөө:

Өтгөн хатах, ходоод өвдөх, цээж хорсох зовиурууд мэдрэгдэж болох ч энэ нь ихэвчлэн ууж байгаавитаминуудаас үүсэлтэй байдаг. Гэвч витаминаа үргэлжлүүлэн уух нь ургийн өсөлт хөгжил болонбиед хэрэгтэй.

Өтгөнөө хатаахгүйн тулд өдөрт 2 удаа сайн чанарын жимс идэж, шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Гэдсээ язрахаас хамгаалан язралтын эсрэг тос хэрэглээрэй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй