blog image

 САРЫН ТЭМДГИЙН АЯГА ХЭРЭГЛЭХ 7 ШАЛТГААН  

2024-02-28 19:40:10

Сарын тэмдэг ирэх үедээ би маш тухгүй унтаж, үнэхээр их стресстдэг байсан бол нэг зүйлийг амьдралдаа шинээр оруулж ирсэнээр энэ үеэ хялбар гэгч нь давсан. Яаж вэ гэж үү? САРЫН ТЭМДГИЙН АЯГА.

 Сүүлийн үед эмэгтэйчүүд сарын тэмдгийн аягыг ихээр хэрэглэх болсон. Хэрвээ та сарын тэмдгийн аяга буюу menstual cup хэрэглэж үзээгүй, сонирхож байгаа бол доорх шалтгаануудыг уншаад үзээрэй. 

 

  1. ҮНЭХЭЭР ЦЭВЭРХЭН

Даамсагийг цус дусангуут л бид солиод байх боломжгүй шүү дээ. Тэгэхээр арьсанд цус наалдах онцгүй мэдрэмж, цусны эвгүй үнэр гэх мэт таагүй зүйлс дахин тохиолдохгүй байх боломжтой. Яаж гэж үү?  Сарын тэмдгийн аягыг үтрээндээ хийснээр таны цус биеэс гадагшлангуутаа шууд аяга руу урсан орох болно. 6-8 цагийн дараа аягаа үтрээнээсээ аваад султгаад л болоо. Үнэхээр цэвэрхэн

  1. МӨНГӨНД ХЭМНЭЛТТЭЙ

Эмэгтэйчүүд жилд дунджаар 226800₮-ийг ариун цэврийн хэрэглэл авахад зарцуулдаг байна. Тэгвэл нэг л удаа 18000₮-өөр сарын тэмдгийн аяга буюу олон удаагийн ариун цэврийн хэрэглэл авсанаар 5-8 жил хэрэглэх боломжтой аж. Хамгийн бодит хэмнэлт биш гэж үү?

  1. БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ

Уламжлалт ариун цэврийн хэрэглэл болох даамсаг, тампон зэрэг нь байгальд шингэхдээ 500 жилийг зарцуулдаг. Манай улс бол хог хаягдалаа шатаадаг тэгвэл дунджаар сард 300 мянган ариун цэврийн хэрэглэл шатаалаа гэхэд агаарын бохирдол маш их нөлөө үзүүлдэг байх нь ээ. Тэгвэл сарын тэмдгийн аягыг нэг удаа авчихсан байхад, таниас лав ойрын 10 жилдээ хог хаягдал гарахгүй л гэсэн үг.

  1. БЭЛЭГ ЭРХТЭН ХАРЛАХГҮЙ

Ариун цэврийн хэрэглэлд шингэсэн цус нь бэлэг эрхтэнд байнга наалдсанаар бэлэг эрхтэн, цавь хэсгийн арьс харлах шалтгаануудын нэг болдог байна. Харин сарын тэмдгийн аяга хэрэглэснээр цус дотроо аягандаа байдаг тул арьсыг харлуулах ямар ч боломжгүй.

  1. НОЙТОН МЭДРЭМЖ ГЭЖ БАЙХГҮЙ

Сарын тэмдгийн аяга гэдэг нь ариун цэврийн хэрэглэл болон тампоныг орлох зориулалттай эрүүл ахуйн бүтээгдэхүүн юм. Уламжлалт ариун цэврийн хэрэгслүүд шингэнийг өөртөө шингээж авдаг бол сарын тэмдгийн аяга шингэнийг дотроо цуглуулдгаараа онцлог билээ. Тиймээс ямар ч нойтон, чийгтэй онцгүй мэдрэмж авахгүй

 

  1. ОЛОН ЖИЛ ХЭРЭГЛЭНЭ

Уг аягыг эмнэлгийн зориулалттай , хүний биед сөрөг нөлөөгүй силикон эсвэл латекс материалаар хийдэг тул угааж ариутгаад л олон жил хэрэглэхэд тохиромжтой.

 Хэлбэр, хэмжээ нь үйлдвэрлэгч болон брэндээс хамааран өөр, өөр байдаг ч хоорондоо ерөнхийдөө төстэй, хонх хэлбэртэй бөгөөд ёроолдоо үтрээнд хийж, авахад туслах жижиг бариултай байдаг.. 

  1. БҮТЭН НОЙРТОЙ УНТАНА

Аягыг зааврын дагуу нугалж үтрээнд хийхэд дэлгэгдэж шингэнийг дотроо цуглуулдаг юм. Зөв хийгээд сурчихвал бүтэн шөнийн турш нэвтрэхгүй, дотуур хувцас, цагаан хэрэглэлийг бохирдуулахгүй.

Хэдий аягыг бүтэн өдөр хэрэглэхэд тохиромжтой, эрүүл ахуйн стандартад нийцсэн бүтээгдэхүүн гэдэг ч өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд тогтмол гаргаж, цэвэрлэж байх шаардлагатай билээ. Мэдээж гэрийн бус нөхцөлд аягыг тогтмол солих нь хүндрэлтэй байж болох ч таван цагаас удаан байлгахгүй байхыг хичээгээрэй.

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй