Яагаад серум хэрэглэх ёстой гэж?
Арьсны хамгийн гүнд нэвтрэн орж таны арьсны асуудлыг шийдэж чадах, маш жижиг молекул бүхий, арьс арчилгааны эмчилгээний бүтээгдэхүүн бол зөвхөн серум.
Энгийнээр тайлбарлавал идэвхитэй орц найрлагыг өндөр концентрацаар агуулж, арьсны тодорхой асуудал руу чиглэгдсэн байдаг. Тиймээс ч жижиг савлагаатай өндөр үнэтэй байдаг. Серум гэх үгийг монголчилбол "Баяжмал" гэсэн утгатай үг. Сeрум арьсны биологийн үйл ажиллагаанд нөлөөлж, арьсны бүтцийг сайжруулдаг нь түүний гол чадвар. Сайн серум бол маш хурдан шингэдэг байх ёстой. Учир нь арьсны гүнрүү орохын тулд өнгөн хэсгийг хурдан нэвтлэх шаардлагатай.
Серумыг яаж зөв сонгох уу?
Нөсөө толбо ихтэй арьсанд цайруулах серум, батгашилттай тохиолдолд тэнцвэржүүлэх бас үрэвслийн эсрэг серум, хуурайшилттай арьсанд чийгшүүлэх серум, хөгшрөлтөнд сэргээх үйлчилгээтэй серум санал болгох болно. Учир нь серум нь зөвхөн тухайн арьсны төрөлд тодорхой асуудлыг шийдвэрлэх зориулалттай, хурдан үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Ийм ч учраас серумыг байнгын биш курсээр нь хэрэглэхэд тохиромжтой байдаг.
Хамгийн хурдан үр дүнг нь харах хүсэлтэй бол өдөр бүрийнхээ арьс арчилгаанд тогтмол хамааруулах нь чухал. Их түрхвэл хурдан, сайн үйлчилнэ гэсэн бодлоо орхих хэрэгтэй бөгөөд арьс зөвхөн өөрт хэрэгтэй гэсэн хэмжээгээ аваад илүүдэл нь орхигддог гэж ойлгож болно. Нүүрээ сайтар цэвэрлээд тоникоор арчаад серумээ хурууныхаа өндгөөр зөөлөн товшиж арьсандаа шингээгээрэй. Гарынхаа алганд наах гэх зэргээр тос шиг түрхвэл бүтээгдэхүүнээ дэмий үрсэн хэрэг болно. Чийгшүүлэх тосны өмнө түрхэх ёстой ба серумээ түрэхээд хэдэн минут арьсанд гүн шингэх хүртэл илж массажлаад чийгшүүлэгч тосоо түрхэнэ. Өглөөгүүр түрхэхгүй байж болох ч орой унтахын өмнө заавал түрхэж унтах ёстойг анхаарна уу? Учир нь хүний эд эсийн төлжилт бүтээгдэхүүний үйлчилгээ арьс амрах явц буюу унтаж байх үед хамгийн сайн дээд цэгтээ явагддаг тул хэзээ ч битгий залхууран алгасаарай..
1 Сэтгэгдэлтэй
zulaa