Эрчүүдийн сэрлийн G цэгүүд
Аливаа зүйлийг хийвэл хийсэн шиг хий, чадахгүй бол боль гэж хэлэх би дуртай. Тэгэхээр энэ л үг миний амьдралыг аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байлгадаг гэдэгт би итгэдэг. Мэдээж хэрэг секс дээр ч бас ашигладаг. Хайртай хүнээ жаргааж, өөрөө ч бас гоё мэдрэмжийг үнэ төлөлгүйгээр авна гэдэг бол зүгээр л күүл биз дээ. Хамтрагчаа баярлуулж чадвал өөрөө ч сэтгэл хангалуун үлддэг бас хоёул хүсэж хийдэг инээмсэглэл шиг л аз жаргалтай зүйл юм уу даа. Тэгэхээр чамайг яахад тэр баярлах бол?
Хүзүү ба төвөнх
Ихэнх эмэгтэйчүүд эрэгтэйнхээ хүзүү, чихний арын хэсгийг үнсэх, гижигдэх дуртай байдаг. Эрчүүд ч энэ нь тэдэнд маш их таалагддаг гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ эрчүүд, бүсгүйчүүдийн хэн нь ч эрэгтэй хүний хүзүүн дэх хамгийн мэдрэмтгий хэсэг бол огт өөр газар байдаг гэдгийг мэддэггүй байна. Энэ бол төвөнхний эгц, жаахан доор орших цэг юм. Эртний хятадууд энэ цэгний ийм мэдрэмтгий чанар нь бамбай булчирхайн дэргэд оршдогтой холбоотой гэж үздэг байжээ. Учир нь бамбай булчирхай эр хүний бэлгийн үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг байна.
Ямар үйлдэл зохистой вэ? Эрэгтэй нь дэрэн дээрээсээ толгойгоо арагш нь яльгүй давуулсхийн хэвтэнэ. Бүсгүй нь уруулаараа төвөнх, төвөнхний доод хэсгийн зөөлөн үнссээр хэрэгтэй газартаа хүрээд халуун амьсгаагаараа төөнө. Дараа нь хэлнийхээ үзүүрээр тойрог хөдөлгөөн хийж сэрлийн цэгийг зөөлөн гижигдэнэ. Нэг минут хэртэй завсарлаад нэг хуруу хэртэй доошлуулаад ахин халуун амьсгаагаар төөнөж, тойрог хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
Хөхний товч
Эмэгтэй хүний хөхний товч нь онцгой мэдрэмжтэй сэрлийн бүс гэдгийг эр эмгүй бүгд л мэддэг. Тэгсэн мөртөө сексийн аливаа үйлдэл, тоглоомонд эр хүний хөхний товчийг анхаарлын гадуур үлдээгээд байдаг нь харамсалтай. Учир нь эр хүний хөхний товч ч мэдрэлийн цэгүүдээр дүүрэн байдаг. Зарим сексологичид эмэгтэйчүүд энэ цэгийг шинээр нээж олохоос залхуурдаг гэж шүүмжилдэг байна.
Ямар үйлдэл зохистой вэ? Энд хийх үйлдэл чинь модтой чихэр хүлхэж байгаа мэт байх ёстой. Хэлнийхээ үзүүрээр хөхний нь толгойны гадуур хүрээнээс эхлэн зөөлөн тойрог хөдөлгөөнөөр гижигдэнэ. Гол нь түүний хүлээлтийг улам хүчтэй, сэрлийг нь дээд зэргээр өдөөхийн тулд хөхний бяцхан товчийг тойрон үнсэхдээ аажим аажмаар диаметрийг нь багасган хумих хэрэгтэй. Маш удаанаар хөхний нь товчинд хүрээд уруулаараа зөөлөн хазна. Илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлмээр байвал хөхний товчийг оролдохынхоо өмнө хэлнийхээ үзүүрээр мөс долоож бага зэрэг хөргөвөл амжилттай болно.
Шагайны доод хонхорхой
Хүний хөлний шагайн яг доор нь нэгэн сонирхолтой цэг байдаг. Хэдийгээр итгэхэд бэрх мэт боловч энэ цэг бэлгийн замын эрхтнүүдтэй нягт холбоотой байдаг ажээ.
Ямар үйлдэл зохистой вэ? Эмэгтэй нь дээрээ байрлалд секс хий. Эрэгтэйг дур тавих яг дөхөөд ирлээ гэхийн алдад шагайны энэ цэгийг хөдөлгөөнийхөө хэмнэлтэй яг тохируулан илж эхэлнэ. Энэ нь эрэгтэйн дур тавилтыг улам хүчтэй болгож өгдөг байна. Тэгээд ч хөлийн иллэг ямар чухал үр дүнтэйг цаадах чинь ойлгох болно.
Бэлэг эрхтэн
Эр хүний бэлэг эрхтэн бол онцгой мэдрэмтгий эрхтэн төдийгүй эр хүний бахархал болж байдаг, Хүч чадлын илэрхийлэл гэдгийг ойлгох нь зүйтэй. Эр хүний сэрэл хөдөлж, бэлэг эрхтэн нь босож чангарсан байхыг та олж харж чадна, Гэтэл эм бэлэг эрхтэн далд нууц байрлалтай байдаг учраас эмэгтэй хүний сэрэл хөдөлж байгааг өөрөөс нь өөр хэн ч мэдэх боломжгүй байдаг.
Эмэгтэй хүн аман секс хийхийг зөвшөөрөх нь хайр сэтгэл, итгэлээ бүрэн илэрхийлж буй явдал гэж эрчүүд ойлгодог учрас тэд аман секст дуртай байдаг.
Эмэгтэйчүүд эр хүн бэлэг эрхтэнээрээ бие засдаг, бохир заваан гэж сэжиглэдэг учраас тэд аман сексээс татгалздаг. Тиймээ, энэ нь мэдээж хэнд ч таатай сонсогдохгүй боловч хайртай залуугийнхаа бахархал болсон зүйлийг та ч бас түүний нэгэн адил хайрлаж, түүгээр нь бахархах хэрэгтэй ажээ. Хэрэв тэгж чадвал хайртадчинь сайхан байгаад зогсохгүй түүний танд итгэх итгэл улам батжина гэдэгт итгээрэй.
- Хярзан - Эрчүүд ихэнхдээ хошногоны нүхтэй ойрхон байдаг болохоор нь хярзангаа бусдад харуулахаас ичдэг. Уг нь яг энэ хярзангийн цаана, алцаанд эрэгтэй хүний дур тавилтанд шууд нөлөөтэй түрүү булчирхай оршиж байдаг. Гараа хярзан дээр нь зөөлөн тавиад хойд сүв, төмсөг хоёрын хоорондох хэсэг дээр бага зэрэг даралт үзүүлэн илнэ. Иллэгээ зогсолтгүй, харин ч илүү хүчтэй, шуналтай хийвэл эрэгтэйн дур тавилт маш хүчтэй болдог.
Бэлэг эрхтэн - Эрхий, долоовор хурууныхаа өндгийг нийлүүлэн цагираг болгож бэлэг эрхтний дунд хэсэгт углана. Нөгөө гараараа мөн адил цагираг хийж дээрээс нь давхарлана. Ингээд хоёр цагиргаа хоёр эсрэг тийш нь /дээд гараа дээш нь, доод гараа доош нь/ зөөлөн шувтарч хөдөлгөнө. Буцаагаад байранд нь авчирч дахин хоёр тийш татна. Хэсэг ингэж хөдөлгөөд түр завсарлан, дахин үргэлжлүүлнэ. Аажим, аажмаар гарынхаа хөдөлгөөний хэмнэлийг түргэсгэхэд эрэгтэйн дур ихээр хүрч жинхэнэ галзуу мэдрэмж авах болно. Бүр илүү үр дүнтэй болгох үүднээс гартаа биеийн зөөлөн тос, гель түрхэж болно.
3. Бэлэг эрхтний толгой - Бэлэг эрхтний толгой хэсэгт маш олон мэдрэлийн цэг байдаг. Үүгээр ханатлаа тоглож болно. Харин маш болгоомжтой байх хэрэгтэй. Ганц эвгүй хөдөлгөөн л таашаалыг зовиур болгож мэднэ.
Ямар үйлдэл зохистой вэ? Ерөнхийдөө “уруулын будаг” гэдэг тоглоом энд илүү зохимжтой. Эрэгтэй нь дээш харан хэвтэж бүсгүй нь дээрээс нь тонгойн бэлэг эрхтний угаас атгана. Харин хэт чанга атгав аа! Уруулаа жимийгээд бэлэг эрхтний толгойд зөөлхөн хүргэнэ. Эхлээд дээд, дараа нь доод уруулаараа хоёр тийш нь зөөлөн илбэнэ. Аажмаар амаа бага зэрэг ангайн зөөлөн үмхэж гижигдэнэ. Тэгснээ бэлэг эрхтний толгойг амандаа огцом, зөөлөн хийгээд буцаан гаргаж уруулаараа илбэнэ. Энэ хөдөлгөөнөө чи өөрөө уруулаа буддаг тэр л хэмнэлээрээ хий.
4. Хуухнаг - Сексийн тоглоомноос хуухнаг дандаа л хоцорчихдог. Бүсгүйчүүд төдийгүй зарим эрчүүд өөрсдөө ч хуухнаг ямар янаг эрхтэн бэ гэдгийг мэддэггүй.
Ямар үйлдэл зохистой вэ? Хоёр төмсгийг нь нэг гартаа зөөлөн атгаж, нөгөө гарынхаа хуруунуудаар хоёр төмсөгний нь хоорондуур зөөлөн ил. Хоёр төмсөгний хоорондуур дээш, доош нь зөөлөн илнэ. Болгоомжтой нямбай байх хэрэгтэй.
0 Сэтгэгдэлтэй