blog image

Жирэмсний 22 дах долоо хоног

2020-10-23 15:04:47

Таны хүүхэд одоо чимээ сонсож байгаа тиймээс одооноос хүүхэдтэйгээ ярилцаж, түүнд дуу дуулжөгч байгаарай

Ургийн өсөлт:

Энэ долоо хоногт ойролцоогоор 26-30 см урттай, 360-590 гр жинтэй болжээ. Толгой хэсэг нь өмнө ньтом байсан бол одоо бие нь томорч толгой нь жижиг болсон. Одоо түүний нүд, уруул нь бүрэнхөгжиж гүйцсэнээр улам л хүүхэд төрхөндөө орж байгаа. Одоо элэг, цөс нь ажиллаж, биллирубинилүү ихээр ялгаруулж байгаа.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  • Секс хийх дуршил нэмэгдэнэ
  • Тогтмол жин нэмэгдэнэ
  • Нэмэлт жин тээж, хүүхэд тань томорсонтой холбоотой нуруу чилж өвдөнө
  • Үс хурдан ургана
  • Хүүхэд  томорч, уушгитай шахцалдаж байгаа учир амьсгаа авахад тээртэй болно

Зөвөлгөө:

Жирэмсэн эхчүүдийн 20-50 хувьд нь энэ долоо хоногоос эхлэн цагаан мах эргэх асуудал үүсдэг. Биезасах үед ануснаас цус гарах, загатнах, өвдөх зэргийн зовиур илэрнэ. Эмчид үзүүлэн шаардлагтайэмчилгээг хийлгэж намдаах хэрэгтэй.

Танд дараах шинэ тэмдэг  илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.

  • Доошоо цус гарах
  • Гар, нүүр бадайрах
  • Хэвлийгээр хүчтэй өвдөх
  • Ус шиг шингэн зүйл гарах
  • Биеийн халуун хэт нэмэгдэх
  • Хүүхдийн хөдөлгөөн мэдэгдэхүйц хэмжээгээр багасах, огт мэдрэгдэхгүй байх
  • Толгой хүчтэй өвдөх, нүд бүрэлзэх, харанхуйлах

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй