Араараа тавиулах 6 шалтгаан
Очиж, очиж намайг хуурчихлаа гэж үү? Энэ хүн надад яаж ингэж хандаж чадав аа? Би яасан гэж? Гэхчилэн олон асуултыг өөртөө тавьж, уйлж унжиж, гуниж гутраад нэгэнтээ хоёр сарын хугацааг туулжээ. Хайртай хүндээ хуурагдсан хүн машинд мөргүүлсэнтэй тэнцэх сэтгэл зүйн дарамтад өртдөг гэж хаанаас ч юм сонсож байсан санагдана. Машинд мөргүүлж үзээгүй ч хууртагдаж үзсэн хүний хувьд, зүүдлээд байгаа мэт бодит байдалтайгаа эвлэрч өгөхгүй, өөрийгөө толинд харахад үнэхээрийн дур гутам харагддаг юм билээ. Өөрийгөө анагаах гэж найз нөхөдтэйгөө уулзаж, гуниг зовлонгоо хуваалцлаа. Ажлаас өөр юм бодохгүйгээр морь нохой мэт хөдөлмөрлөлөө. Үсээ тайрч, гоо сайхандаа хэт ихээр анхаарлаа хандуулж үзлээ. Ер нь бодит байдалтайгаа эвлэрэх гэж овоо хүчин чармайлт гаргасан шүү. Тэгээд эцсийн дүгнэлтэд араараа тавиулах шалтгаан бол гадаад үзэмжээс илүүтэйгээр ерөнхий зургаан шалтгаан л байдаг аж. Жич би араар тавих биш тавиулах шалтгаанууд бичлээ
- Итгэл хэт их тавих
- Хүн хайрлаж, итгэх үедээ нөгөө хүнийг өөр шигээ үнэнч, сайн санаатай гэж боддог. Энэ нь түүний бодит үйлдлийг бодитоор харах чадварыг сулруулдаг.
- Эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамж
- Эмэгтэй хүн халамж, анхаарал, бат бөх харилцаа хүсдэг. Хэн нэгэн яг энэ хэрэгцээг хангаж байвал тэр хүнийг “жинхэнэ” гэж бодон итгэж, хууртахад амархан болдог.
- Өөрийгөө дутуу үнэлэх
- Өөрийгөө хангалтгүй мэтээр хүлээж авдаг хүн “энүүгээр дуус” гэж бодоод, нөгөө хүний буруу үйлдлийг үл ойшоож, өөрийгөө хуурч явсаар байдаг.
- Сэтгэлийн гүн уярал, хайр
- Сэтгэл гүн татагдсан үед хүн логик, баримт, эрүүл ухаанаар биш, зүрх сэтгэлээрээ шийдвэр гаргаж, эрсдэлтэй ч байсан итгэх хандлагатай байдаг.
- Худал дүр эсгэлтэд автсан
- Зарим хүмүүс үнэхээр сайн жүжиглэдэг. Анхнаасаа өөрийгөө өөр хүн мэт харуулж, хайр сэтгэлийн дүр эсгэж, итгэлийг олж авдаг. Эмэгтэй хүн тэр худал дүрд нь биш, тэр “байгаа мэт харагдсан” хүн рүү татагддаг.
- Нийгмийн шахалт, хүлээлт
- “Гэр бүлтэй болох хэрэгтэй”, “ганцаараа явах тохиромжгүй” гэх мэт хүлээлтүүд нь буруу хүнтэй хамт байхад хүргэдэг. Тиймд зарим эмэгтэй бодитоор харж дүгнэхээс илүү “нэг сонголт л байна” гэж хууртагддаг.
1 Сэтгэгдэлтэй
Anna