blog image

Жирэмсний 23 дах долоо хоног

2020-10-23 15:09:07

Гэдэс тань эрчимтэй томорч эхлэх тул та хэвлий хэсэгтээ язралтын эсрэг тос түрхэж байгаарай.

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор  26 -30 см, 360 – 590 гр жинтэй болжээ. Хөх нь товчтой болж байгаа гэвэлөхөөрдөм байна уу? Нүүр, царай нь бүрэн хөгжсөн, тод хөмсөг, сормуус л гүйцээгүй байгаа. Нүднийпигмент нь бүрэлдэж байгаа. Хүүхдийн уушгинд бөмбөлгүүд үүсэж эхэлсэн байгаа бөгөөд төрснийдараа энэ нь агаараар амьсгалахад тусалдаг.  Тэдний арьс тунгалаг хэвээр байгаа бөгөөд яс, эрхтнүүд нь арьсны цаанаас харагдсан хэвээр байна.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Хөл шагай орчмоор хавагнах нь хэвийн ч гэлээ огцом юм уу хэт нэмэгдвэл эмчид хандах хэрэгтэй
  2. Хүүхдийн жин нэмэгдэхийн хэрээр нуруу чилж өвдөх зовиур нэмэгдэж болно
  3. Буйл үрэвсэж магадгүй
  4. Цээж хорсох, ходоод өвдөх зовиур илэрч болно

Зөвөлгөө

Та хооллохдоо ойр ойрхон, бага багаар хооллоорой. Аль болох өөх тос ихтэй, халуун ногоотой хоолхүнснээс зайлсхийх ёстой. Унтахаасаа 1 цагийн өмнө бага зэргийн чихэртэй, 1 аяга бүлээн сүү уувал  зовиургүй тайван амрах болно.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй