blog image

Жирэмсний 24 дахь долоо хоног

2020-10-23 15:09:59

Таны дуу хоолойг сонсож байгаа тул байнга ярилцаж, дуу дуулж байгаарай. Хүүхдийн тань уушигодоо агаараар амьгалахад бэлэн болжээ

 Ургийн өсөлт

Одоо дунджаар 26 – 30 см, 360 -600 гр жинтэй болсон. Бяцхан үр маань долоо хоног өнгөрөх тусамгадаад орчинд дасахад бэлтгэгдэж байна. Мөн хялгасан судаснууд үүсч эхэлснээр гэрэлтсэн нимгэнарьс нь аажмаар ягаарч эхэлдэг.  Энэ хэд хоногт хөлсний булчирхай нь бүрэлдэж эхэлдэг. Түүнийхөдөлгөөн нь илүү тогтмол, хүчтэй болно.  Нүдээ илүү хурдан хөдөлгөж байгаа.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Хөл, шагай орчмоор хавагнасан тохиолдолд суухдаа аль болох хөлөө өндөрлөж байгаарай.
  2. Хөлний шөрмөс татах
  3. Нуруу чилэх
  4. Хэвлийн зураас улам тодрох

Зөвөлгөө

Шингэн дутагдснаас болж сав мэдрэмтгий болж базлан дутуу төрөлт явагдах магадлалтай. Иймээсөдөрт 6-8 аяга ус ууж байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Дутуу төрөх шинж тэмдгүүдийг мэдэж  байх хэрэгтэй.

Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай

  • Өдөрт 5-аас дээш удаа хэвлийгээр базалж, хатуурах
  • Доошоо цус гарах, ус гарах

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй