blog image

Жирэмсний 25 дах долоо хоног

2020-10-23 15:11:31

Хүүхэд тань томрох тусам арьс чинь сунаж байгаа учраас чийгшүүлэх, язралтын эсрэг тос түрхээд байгаарай.

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор  34,5 – 37,5 см , 680 – 1134гр жинтэй болсон байгаа. Мөн тэнцвэрээ олж сураадзогсохгүй дээшээ болон доошоо харж байгаагаа мэддэг болсон. Үүндээ их зугаатай байна. Гараарааюм барих рефлекс нь хөгжсөөр л байгаа. Нуруу, нугасны мэдрэлийн систем нь бүрэлдэн хөгжижгүйцсэн. Та хүүхдээ зогьсуулж байгааг мэдэрч байна уу? Яагаад зогьсуулдаг вэ?  уснаасаа ууж, уушгиндаа сорж буцааж гаргах хэлбэрээр амьсгалж байгаа. Заримдаа  олон удаа давтан хийснээсээболоод зогьсуулж байгаа юм.

Танд сонирхуулахад:

  • Хүүхдийн чих нь бүрэн ажиллагаатай болсон
  • Чанга дуу чимээнд нүдээ нээж, аниж хариу үйлдэл үзүүлдэг
  • Хамрын нүх нь нээгдэж эхэлсэн  бөгөөд үнэр авч эхэлдэг

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Өтгөн хатах
  2. Цагаан мах эргэх
  3. Гэдэс хий дүүрэх
  4. Цээж хорсох
  5. Бие бүх хэсгээр чилж, янгинаж өвдөх
  6. Унтахад зовиуртай болох

Зөвөлгөө

Томорч буй ураг хэвтэхэд мэдрэлийн судаснуудыг дардаг учраас эхийн нуруу, хөл чинэрэх, өвдөхмагадлалтай байдаг. Нурууны өвдөлтийг намжаахын тулд ойр ойрхон байрлалаа өөрчлөн хэвтэж, альболох удаан хугацаагаар хөл дээрээ зогсохгүй байх, боломж гарах болгонд амрах, бүлээн шүршүүрторох, мөсөөр жин тавих, мөн эмчийн зөвлөгөөгөөр өвчин намдаах эм хэрэглэж болно.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй