blog image

Жирэмсний 27 дах долоо хоног

2020-10-23 15:13:26

Еээе баяр хүргэе ээ! Та 2 дахь 3 сараа амжилттай давлаа. Ингээд сүүлийн 3 сар эхэлж байгаа энэүед  төрөх бэлтгэлээ бага багаар хангаж эхлэх хэрэгтэй.

 Ургийн өсөлт

Хүүхэд дунджаар  34,5 – 37.5см урттай, 680 – 1134гр жинтэй болсон байгаа. Зөвхөн томроодзогсохгүй улам ухаалаг болж байна. Уушгиараа амьсгаа авч, гаргаж сурсан. Хүүхэд  24-28 дах долоохоногтойдоо хөдлөх орон зай ихтэй, өөрөө хөнгөн байгаа учраас илүү их хөдөлгөөнтэй байдаг. Заримтохиолдолд хөдөлж байгаа нь гаднаас нь харахад ч мэдэгддэг.

Танд сонирхуулахад:

  • Нүд нь илүү гярхай, болор нь бүрэлдэж гүйцээд харанхуй, гэгээнд хариу үйлдэл хийж байгаа
  • Уушгиараа тогтмол усаа ууж гаргаж байгаа бөгөөд төрсний дараах үедээ бэлтгэл хийж байгаа

Тархины үйл ажиллагаа нь эрчимтэй гүйцэж байгаа учраас түүнд чанга дуугаар ном уншиж, хөгжимсонсгож байгаарай.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Өмнөх долоо хоногт илэрч байсан хөлийн шөрмөс татах, өтгөн хатах, нуруу өвдөх, цагаан махэргэх зовиур илэрч магадгүй
  2. Арьс, хумс, үс нь улам бат бөх болж хурдан ургаж байгаа
  3. Доошоо шээс дусагнах

Зөвөлгөө

Сүүлийн 3 сард ихэнх эхчүүдэд анзаарагддаг нэгэн зовиур бол инээх, ханиах, дасгал хийх, гэнэтбайрлалаа солин хэвтэх үед шээс алдах явдал байдаг. Энэ бол жирэмсний үед даавар нэмэгдсэн,  гэдэс давсган дээр дарснаас болж үүсдэг. Өмнө нь төрж байсан хүмүүст  их илэрдэг. Тиймээс тахамгийн хялбар дасгал нь шээж байхдаа шээсээ таслан 10 секунд хүлээгээд дахин шээх, кигельдасгал хийх.

Гэдэс томрох тусам амьсгаа давхцаж, амьсгаа авахад ч хэцүү болдог. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд  дээшээ харж хэвтэхэд хүндрэлтэй болно. Ийм учраас зүүн талаараа хажуулдан хэвтэж гэдсэн дороодэр ивэх нь танд илүү тухтай, тааламжтай байх болно.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй