blog image

Жирэмсний 28 дах долоо хоног

2020-10-23 15:15:14

Жирэмсэн ээжүүдийн хувьд жинхэнэ бал сарын өдрүүд гэж хэлж болно доо. Биед нэг их зовиур өгөхгүй байгаа бол явахыг хүссэн газарлуугаа, уулзмаар байгаа хүмүүстэйгээ болзоорой

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 34,5 – 37,5 см урттай, 680  – 1000 гр жинтэй байна.  Одоо өөхөн давхарга суужбайгаа бөгөөд арьс нь улам л булбарай болсоор,  уушги нь хөгжиж гүйцсэн, нүдээ анивчиж чаддагболжээ. Мөн таны үнэртэж буй зүйлийг хамтдаа  үнэрлэж байна.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Унтахад хэцүү болох
  2. Төрөх хугацаа дөхөх тусам нойргүйдэл ихэсдэг
  3. Амьсгаа давхцах
  4. Нуруу болон биеийн зарим хэсгээр чилж өвдөх
  5. Хөхнөөс цэхэр шардуу өнгийн шингэн ялгарна.

Зөвөлгөө

Биед илэрч буй  зовиуруудын эх үүсвэр нь 1000 грамаас илүү давсан хүүхдийн танд үзүүлж буйдаралт, шахалт юм. Эдгээр зовиурууд төрөх хүртэл улам бүр нэмэгдсээр байх болно. Та эмчдээүзүүлэхээр очихдоо энэ бүх зовиураа хэлж зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн жирэмсний нэмэлтвитаминаа эмчийн заавраар уух хэрэгтэй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй