blog image

Жирэмсний 29 дах долоо хоног

2020-10-23 15:16:02

Биед эвтэйхэн ч хөөрхөн хувцаслаж өөрт таатай, аз жаргалтай жирэмсэн ээж байна шүү. Таны гэдсэндээр чихээ тавин чагнавал  хүүхдийн зүрхний цохилтыг ялгаж сонсож чадна. Ээж, аавынхаа дуугялгаж сонсож, түүнд хариу үйлдэл үзүүлж байгаа

 

Ургийн өсөлт:

Хүүхэд ойролцоогоор  38.5 – 42.5 см урттай, 900-1100 гр  жинтэй болсон байна. Төрөх үедээ одообайгаа хэмжээнээсээ 3 дахин томорох болно. Үнэхээр гайхалтай. Арьсан доор нь өөхөн давхарга үүсч, арьс нь улам л булбарай болсоор. Тархин дах дулааныг тохируулагч төв нь бүрэн боловсорсон байгаа.

Танд сонирхуулахад:

  • Хүүхэд  таныг шөнө унтаж байхад сэрүүн байж, өдөр сэрүүн байхад чинь унтаж байдаг
  • Ээж нь хөдөлгөөнтэй байдаг болохоор усан дотроо бүүвэйлэгдэн унтдаг байна
  • Хүүхдийн харах, сонсох, амтлах мэдрэмжээс гадна үнэрлэх мэдрэхүй нь бас хөгжсөн. Гэхдээодоогоор усаа л үнэрлэж, амтлахаас өөр зүйл хийж чадахгүй

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Хүүхдийн тань хөдөлгөөн нь олширч, зүггүйтэж өгнө
  2. Толгойн өвдөх /нойронд муу байх нөлөөлөх/
  3. Гэдэс орчмын арьс загатнах
  4. Нуруу болон хөл орчмоор чилэх
  5. Өтгөн хатах
  6. Хэвтэхэд хүндрэлтэй болох
  7. Ойр ойрхон шээс хүрэх
  8. Судас өргөсөж, тодрох

 Зөвөлгөө

Ээжүүдэд суух, хөл дээрээ зогсоход нуруугаар чилж өвдөхийн зэрэгцээ ядрангуй байж магадгүй. Иймд өглөө, оройд хагас цаг алхах, усанд сэлэх, иогт явах зэрэг хөнгөн дасгал хөдөлгөөн хийгээрэй.  Дасгал  хөдөлгөөн нь алдагдсан энергийг буцаан нөхөхийн зэрэгцээ өвдөлтийг намсгадаг ач тустай.




Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй