blog image

Жирэмсний 31 дэх долоо хоног

2020-10-23 15:17:35

Хүүхдийн мэдрэхүйн эрхтнүүд нь бүрэн хөгжиж дуусчээ. Улам л ухаантай болсоор. Харин та юммартаад мартамхай болсон юм шиг санагдаж байна уу? Жирэмсэн эмэгтэй болгонд л тохиолддогасуудал тул санаа зовохгүй байж болно.

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор  38.5  – 42.5 см урттай, 1300  – 1500 гр жинтэй болсон байна. Тархи болонмэдрэл нь улам л хөгжсөөр… Хүүхдийн ясны хөгжил түргэсэж байгаатай холбоотойгоор кальцийнхэрэгцээ нэмэгдсээр байна. Өдөр ирэх тусам улам бүр томорч, хөдлөх талбай нь багасч байгаатайхолботой хуучин шигээ байнга хөдөлгөөн хийхээ больж, илүү ширүүн хөдөлгөөн хийдэг болно.

Танд сонирхуулахад:

  • Зүүд зүүлдэг болсон
  • Хумс бүрэн хөгжсөн тул төрөхдөө урт хумстай ч  байж магадгүй

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Хумс хуурай, хугарамтгай болно
  2. Хүүхэд томрохын хэрээр амьсгаа давчдаж, ойр ойрхон шээс хүрнэ
  3. Хөхнөөс  уураг гарна
  4. Нойргүйтэх
  5. Хэт ядрах

Зөвөлгөө:

Жирэмсний сүүлийн саруудад нойргүйтэх,  хэт их ядрах нь жирэмслэлтэй холбоотой стресс, сэтгэлзүйн тогтворгүй байдал, дааврын өөрчлөлтөөс шалтгаална. Иймд дасгал хийх, хэт орой хооллохгүйбайх, бүлээн шүршүүрч орох, жирэмсний дэр хэрэглэх зэрэг өөрт тухтай аргуудыг хэрэглээрэй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй