blog image

Жирэмсний 33 дах долоо хоног

2020-10-23 15:19:51

Хөөрхөн цүдгэр ээж минь догдлоод л өдөр хоногийг хуруу даран тоолж байна уу? Яарах хэрэггүй дээ, сайн амраад аваарай.

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор  38,5  – 42,5 см урттай, 1700 – 1900 гр жинтэй болсон байна.  Амьсгаа авахболон гаргахаа тэнцвэржүүлж сурч байна. Мөн яс нь бэхжиж эхэлсэн. Одоо тархины гол хөгжлүүд ньявагдаж байна. Нялх хүүхэд төрөхөд гавлын ясны хэсгүүд нь шахагдаж гарахад нь давхцаж, төрснийдараа толгой түр зуур конус хэлбэртэй болно. Хүүхдийн тархины яс бусад ясаа бодвол зөөлхөнбайдаг нь аюулгүй төрөх бэлтгэл юм. Эрэгтэй хүүхдийн төмсөг нь уутандаа буусан байгаа бөгөөдүүнийг эхо оношилгоогоор харна.

Танд сонирхуулахад:

  • Сэрүүн байхдаа нүдээ нээлттэй байлгадаг
  • Биеийнх нь бүхий л хэсгийг бүрхсэн  давхарга илүү зузаарсан байгаа
  • Уушгиараа уснаасаа  ууж, гаргаж байгаа

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Бие халуу дүүгнэ
  2. Толгой өвдөнө
  3. Амьсгаа давчдах
  4. Мартамхай болох
  5. Зарим эхчүүд гар нь бадайрах, иржигнэх, тог цохих зовиур ажиглагдана

 Зөвөлгөө

Энэ үед төрөлтийн өвдөлтийг хэрхэн давж гарах талаар ойлголттой болох хэрэгтэй. Жирэмснийхяналтын эмч нар сургалт хийдэг тул суух хэрэгтэй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй