blog image

Жирэмсний 35 дах долоо хоног

2020-10-23 15:21:19

Таны бие жин огцом нэмэгдэж, хавагнасан ч сэтгэл санаагаар унах хэрэггүй ээ. Энэ чинь ердөө л жирэмсний өөрчлөлт шүү дээ.

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 43  – 47 см урттай, 2200-2400 гр болсон байна. Одоо сонсгол нь бүрэн хөгжижгүйцсэн. Хурц чимээнд хариу үйлдэл үзүүлж чадна. Энэ долоо хоногоос хойш төрсөн хүүхдүүдэдамьсгалын болон уушгины ямар нэгэн асуудал гарахгүй. Өөх хуримтлуулах нь энэ долоо хоногтялангуяа хүүхдийн гар, хөл хэсэгт илүү ихээр нэмэгдэж байгаа. Төрсний дараа биеийнхээ халууныгтохируулах үүднээс өөх хуримтлуулах нь түүний хувьд чухал юм.

Танд сонирхуулахад:

  • Хүүхдийн гар, хөл хэсэгт өөх хуримтлагддаг
  • Сонсох мэдрэхүй нь маш хүчтэй болсон
  • Хүүхдийн унтах, сэрүүн байх үеүдийг эх маань өөрөө ялгаж чадна

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Дааврын  нөлөөгөөр нүд бүрэлзэх
  2. Нойргүйдэх
  3. Өтгөн хаталт
  4. Хөл, гар хавагнах
  5. Хэвлий хэт тэлэгдсэнээс болж хүйс гадагш товойж гардаг

Зөвөлгөө

Төмрөөр баялаг хоол хүнс, нэмэлт бэлдмэл хэрэглээрэй. Төрөх хугацаа дөхөх тусам ялангуяа анхнытөрөгч эхчүүдийн хувьд зарим төрлийн айдсууд гарч ирдэг. Тайван байж, сэтгэл зүйгээ бэлтгэжхэрэгтэй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй