blog image

Жирэмсний 37 дах долоо хоног

2020-10-23 15:23:21

Хүүхдийнх нь хамаг чухал эрхтнүүд хөгжиж дуусчээ. Энэ үедээ төрсөн эхчүүд маш олон байдаг. Гэхдээ та яарах хэрэггүй. Төрөх бэлтгэлээ л сайн базаагаарай.

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 48 -53 см  урттай,  2800-4000 гр хүртэл жинтэй болсон байна. Одоо амьсгааавах, гаргах, хуруугаа хөхөх, нүдээ цавчих, гараа атгах зэрэг чадваруудаа улам хөгжүүлсээр байна. Анхны хатуу баасаа гаргаж байгаа үүнийг нь мекониум гэдэг. Гэдсэндээ шүү дээ сонирхолтой байнауу? Одоо таны гэдэс их томорч, сунасан байгаа болохоор гадны гэрэл хүүхдэд харагдаж байгаа. Иймболохоор  өдөр шөнө болоход  дасан зохицохыг хичээж байна. Төрөхдөө гэрлийн хурц тусгалыгмэдэрч, өөрөө түүнд дасан зохицох нь хамгаас чухал.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Гэр орноо цэвэр байлгах, янзлах, цэгцлэх хүсэлд энэ үед ихэнх эмэгтэйчүүд хүчтэй автдаг
  2. Гэдэсний язралт нэмэгдсээр байгаа
  3. Нуруу чилэх

Зөвөлгөө

Өдрийн цагаар идэвхитэй хөдөлж, ус ихээр ууж байх юм бол орой  унтахад тус болно. Төмрөөр баялагхоол хүнс, нэмэлт бэлдмэл хэрэглээрэй. Төрөх хугацаа дөхөх тусам ялангуяа анхны төрөгч эхчүүдийнхувьд зарим төрлийн айдсууд гарч ирдэг. Тайван байж, сэтгэл зүйгээ бэлтгэж хэрэгтэй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй