blog image

Жирэмсний 38 дах долоо хоног

2020-10-23 15:24:00

Төрөхийн өмнөх шинж тэмдгүүдээ маш сайн судлаарай. Ингэхэд гэнэт өвдөлт өгөхөд эмнэлэг рүү авч явах зүйлсээ базаасан уу?

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 48 -53 см урттай, 2800-4000 кг хүртэл жинтэй болсон байна.  Хүүхэд урт үстэй, бас хумс нь ургасан байвал  та битгий гайхаарай. Гараараа барьж авах рефлекс нь хөгжсөн мөнзогьсуулах нь их байдаг. Энэ нь амьсгалах, агаар залгиж, гаргах дасгал байж магадгүй. Их хэмжээнийялгадас хуримтлагдсан байгаа бөгөөд гэдэсний гүрвэлзэх үйл ажиллагаа нь жигдэрсэн байгаа. Толгойны тойрог нь цээжний тойрогтойгоо бараг л ижилхэн болжээ.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Гэдэсний язралт нэмэгдсээр байгаа
  2. Нуруу чилэх
  3. Үе үе базлах, дунших
  4. Доошоо цусархаг ягаан шингэн гарах

Зөвлөгөө:

Жирэмсэн эхчүүдэд сүүлийн сард доошоо цусархаг шингэн гарч магадгүй  тул та айж, сандраххэрэггүй тул эход оношилгоонд үзүүлэх болон төрөх эмнэлэгтээ үзүүлэх шаардлагатай. Хүүхэдтоморсонтой холбоотойгоор хөдөлгөөн удаашрах тул хүүхдийнхээ хөдөлгөөнийг ажиглах хэрэгтэй. Хэрвээ хөдлөхгүй байх эсвэл хэт замбараагүй хөдөлгөөн ажиглагдвал мөн л яаралтай эход үзүүлэххэрэгтэй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй