Бэлэг эрхтнээсээ ичээд байна уу?
Үнэнээ хэлье, би ч гэсэн маш их санаа зовж ичдэг байсан. Гэхдээ юу гээч. Энэ тийм ч чухал зүйл биш. Хүн бүр өөр өөрийн гэсэн гоо сайхантай. Яг энэ л гоё гэсэн стандарт байдаггүй. Таны хэлүү урт богино, янз бүрийн өнгөтэй байж болно. Эдгээрээс үл хамаараад ариун цэвэр хамгийн чухал. Цэвэрхэн, эрүүл байна гэдэг чинь л тэр чигтээ өөрөө гоо сайхан юм шүү дээ. Гэхдээ үнэхээр та янзлуулмаар, өөрчилмөөр, засуулмаар байгаа бол эмэгтэйчүүдийн эмнэлэг хэсэгрүү ороорой
Мөн ҮС. Шилжилтийн наснаас эхлэн охидын нууц эрхтэнд үс ургаж эхэлдэг. Энэ нь охидод эвгүй санагддаг нь мэдээж. Бяцхан охиноос том эмэгтэй хүн болох өөрчлөлтийн үед ирсэн тул үүнд санаа зовох зүйлгүй. Хэрвээ үнэхээр таагүй санагдаж байвал зориулалтын илүүдэл үс авагч бүтээгдэхүүнүүдийг ашиглаж болно. Гэхдээ бикини хэсэгт ашиглаж болно гэсэн заалттай эсэхийг анхаараарай. Ямар ч тохиолдолд бикини хэсэгтээ татуурга ашиглахгүй байхыг зөвлөе. Энэ нь үс ургах талбайг улам нэмэгдүүлэхээс гадна үсний ширхэгийг бүдүүрүүлдэг. Хамгийн зөв сонголт бол ВАКС. Анх удаа вакс хийх гэж байгаа бол салон дээр нэг татуулаад үзсэн дээр. Дараа нь вакс өөртөө хийх заавруудыг сайн судлаж байгаад гэрийн нөхцөлд өөртөө вакс хийж сураарай. Ингэснээр цаг хугацаа, санхүүд ч хэмнэлттэй шүү.
0 Сэтгэгдэлтэй