ХЭЗЭЭ ХҮНТЭЙ УНТВАЛ БОЛОХ УУ?
Чи одоо хүртэл секс хийж үзээгүй юм уу? Нэг л танил сонсогдож байна уу? Тиймээ олон охид энэ үгийг сонсож байсан. Гэхдээ юу гээч, хэн ч чамд юу гэж хэлж, басч доромжилж байсан хамаагүй, чи өөртөө эзэн байх л хамгийн чухал. Үнэхээр чи хүсэж байна уу? Бэлтгэлээ хангасан уу? Бэлгэвчээ авсан уу? Маш олон асуултыг өөрөөсөө асуугаад үнэнчээр хариулаарай. Хүн бүр янз бүрийн насандаа бэлгийн харьцаанд орж үзсэн байдаг. 16 настайдаа секс хийж үзсэн нэгэн байхад, 30, 40 настай онгон ч хүн байна. Том хүн болох гэж бүү яар. Хүүхэд нас хамгийн сайхан. Тэртээ тэргүй нар манддагаараа мандаж, чи хувь заяаны эрхээр туулах ёстойгоо туулж, үзэх зүйлээ үзнэ. Хорин жилийн дараа гэнэн цагаан үерхлээ дурсах уу, тохиолдлын сексээр онгоноо алдснаа бодон харамсах уу? Энэ бол зөвхөн чиний сонголт. За тохиолдлынх биш, үнэхээр анхны хайртдаа анхны бүхнээ зориулахаар шийдсэн бол 2 зүйлийг маш сайн санаарай.
- Бэлгэвч – бэлгэвч санал болгохоос ичих зүйл огт байхгүй. Эмэгтэй хүн нэг удаа секс хийгээд ч жирэмсэн болох магадлалтай байдаг тул ээж болоход бэлэн биш гэж боддог л бол бэлгэвчгүйгээр секс бүү хий.
- Дахин бэлгэвч – Эхнийх дээр үрийн шингэн гарсан дараагийх дээр гайгүй, эсвэл гадуур тавьчихна гэх ямар ч үгэнд бүү итгэ. Заавал бэлгэвч хэрэглэ. Бэлгэвч дан ганц жирэмслэлтээс хамгаалахгүй, маш олон бэлгийн замын өвчин, нян бактериас таныг хамгаалдаг. Эрсдэлгүй секс хиймээр байвал БЭЛГЭВЧ ТУН ЧУХАЛ
0 Сэтгэгдэлтэй